Австрали улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан бөгөөд /2018.02.05/ аймгийн Засаг даргын тамгын газрын ажилтан албан хаагчдад тэтгэлгийн талаар мэдээлэл өглөө. 2018 онд Засаглал ба эдийн засгийн хөгжил, байгалийн нөөц баялаг ба хүрээлэн буй орчин, Эрүүл мэнд, боловсрол ба нийгмийн үйлчилгээ, Дэд бүтэц шинжлэх ухаан ба мэдээллийн технологи гэсэн 4-н тэргүүлэх салбарын хүрээнд нийтдээ 70 орчим мэргэжлээр суралцах боломжтой ажээ. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах эрх эрэгтэй эмэгтэй өргөдөл гаргагчдад адил тэгш үйлчлэх бөгөөд орон нутгийн төрийн байгууллага, төрийн их дээд дунд сургууль, эмнэлэг, төрийн өмч давамгайлсан үйлдвэрийн газруудын албан хаагчид, хувийн хэвшил, иргэний нийгэм ба Төрийн бус байгууллагууд, хувийн эрүүл мэнд, боловсролын байгууллагууд, хэвийн хэвшлийн олон улсын байгууллагуудын Монгол дахь салбарын ажилтнууд Австралийн их сургуулиудад бакалаврын дараах түвшний боловсрол эзэмших боломжтой. Өргөдөл хүлээн авах хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл явагдах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг www.australiaawards.gov.mn, www.dfat.gov.au, http://australiaawardsmongolia.org, http://cricos.deewr.gov.au/ хаягаар болон 318852, 322284 утсаар лавлана уу.