Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Налайх дүүргийн 5-р хорооны ИНХ боллоо

2018-02-02

2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 5-р хорооны Засаг дарга Д.Мөнхбаяр, түүний ажлын алба болон ИНХ-ын дарга Л.Цэцгээ, хэсгийн байцаагч, ӨЭМТ 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа иргэдэд танилцууллаа. Хуралдаанд тус хорооны 70 гаруй иргэд оролцож, тайланг хэлэлцэн, хангалттай гэсэн үнэлгээ өгөв.

5-р хороо нь 977 өрхийн 3039 хүн амтай. 2017 оны мал тооллогоор нийт 11073 мал тоологдсон байна. Тайлант хугацаанд ОНХСХ-өөр төвийн шугамд холбогдсон ус түгээх байр шинээр барьж, 72-р байрны дээврийн засварыг хийлгэснээс гадна 2018 онд олон жил хэрэглэж ашиглалтаас гарсан уурын зуухын тогоог сольж, шинээр уурын зуухын тогоо худалдан авч суурилуулжээ.

Мөн нохойны хүзүүвч аян өрнүүлж, 204 айл өрхийн нохойг бүртгэлжүүлсэн байна. Хорооны нутаг дэвсгэрт 2 автобусны буудлыг шинээр бий болгож, ИНХ-тай хамтран хорооны нэг цэгийн байрны дотор засвар, гадна тохижилтын ажлыг хийж, шинэ жилийн үeэр гацуур модоор хороогоо чимэглэв. Хорооны Хөгжлийн зөвлөлтэй хамтран Нисэх хотхоны үүдний тохижилт, хорооны иргэний танхимын засвар, онгоцны хөшөөний засвар, хүүхдийн тоглоомын талбайн засвар зэрэг ажлуудыг хийжээ.

2018 онд 5-р хороонд 26 чиглэлийн 46 ажил хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, 
Гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын камeржуулалт, гэрэлтүүлгийг сайжруулах, 103-р сургуулийн спорт заалны барилгын ажлыг эхлүүлэх, үeрийн гуу жалгыг засварлах, хогийн цэгийг дарж, устгах ажлыг эхлүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%