Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан-Уул аймаг, БНСУ-ын Кёнги аймаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд түргэн тусламжийн автомашины тоо хоёроор нэмэгдлээ

2018-02-07

Дархан-Уул аймаг БНСУ-ын Кёнги аймагтай 2014 онд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаас хойш 2 тал харилцан бие биедээ 5-н удаа айлчлал хийжээ. Өнгөрсөн хугацаанд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт гал түймрийн голомтын үед ашиглах галын 2 авто машин, Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн 4 машин, 180 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий “Ухаалаг анги”-ийг тус тус байгуулж 1,5 сая төгрөгийн Солонгос хэлний ном, сурах бичгээр хангаж дэмжлэг үзүүлсэн байна. Харин өнөөдөр /2018.02.06/ БНСУ-ын Кёнги аймгийн хурлын төлөөлөгч Пак чан сүнээр ахлуулсан ажлын хэсэг дахин Дархан хотод айлчилж аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нартай уулзалт хийн дахин түргэн тусламжийн 2 авто машиныг Эрүүл мэндийн газарт хүлээлгэн өглөө. 2015 онд Эрүүл мэндийн газарт хүлээлгэн өгсөн түргэн тусламжийн 4-н авто машины ижил 2 машиныг дахин манай аймагт хүлээлгэн өгч байна. Ингэснээр Дархан-Уул аймгийн иргэд түргэн тусламжийн үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай авах боломжтой. Цаашдаа Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж харилцан эмч солилцоог явуулах, туршлага судлах асуудлыг хөндөн эмч нарынхаа мэдлэг чадварыг нэмэгдүүлэхээр боллоо. 2014 оноос эхэлсэн 2 хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр талууд санал нэг байгаа бөгөөд цаашдаа урлаг соёлоор дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэхээр тэд төлөвлөжээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%