Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ховд аймгийн 2018 оны Ширээний теннисний аваргууд тодорлоо

2018-02-08

Ховд аймгийн БТСГ, аймгийн Ширээний теннисний холбоо хамтран 02 дугаар сарын 03,04-ний өдрүүдэд Ховд аймгийн 2018 оны ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээнийг Ховд хотноо зохион байгууллаа.  Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч Т.Жаргалсайхан, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Х.Болдбаатар, аймгийн ширээний теннисний холбооны тэргүүн, спортын мастер Т.Энхжаргал нар болон бусад албан байгууллагуудын төлөөлөл оролцов. 
Ховд аймгийн Ширээний теннисний аймгийн аваргыг шалгаруулах, тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, ширээний теннисний спортыг сурталчлах, аймгийн шигшээ багийг сонгон шалгаруулах, тамирчдын чансаа тогтоох зорилгоор зохион байгуулагдсан тус тэмцээнд өсвөрийн 60 гаруй, насанд хүрэгчдийн 30 гаруй нийт 100 орчим тамирчин оролцож, ганцаарчилсан эрэгтэй, ганцаарчилсан эмэгтэй, эрэгтэй багийн, эмэгтэй багийн, эрэгтэй дан хосын, эмэгтэй дан хосын, холимог хосын гэсэн 7 төрөлд авхаалж самбаа, хурд хүч, арга техникээ сорин өрсөлдлөө. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3916
2718 / 69%
715 / 18%
239 / 6%
244 / 6%