Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Улсын онцгой комиссын шуурхай бүрэлдэхүүн манай аймагт ажиллаа

2018-02-02

   Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинөөр ахлуулсан улсын Онцгой комиссын шуурхай бүрэлдэхүүн өнөөдөр Орхон аймагт ажиллаа. Онцгой комиссын шуурхай бүрэлдэхүүнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү зэрэг албаны хүмүүс багтжээ.
   Хуралдааны эхэнд аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Г.Ганбаатарын танилцуулсан илтгэлд дурдсанаар аймгийн онцгой комисс 2017 онд 14 удаа хуралдаж 21 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

  Мөн Эрдэнэт хотын хэмжээнд үерийн хамгаалалтын далан хийхэд 22.3 тэрбум төгрөг, хотын эрчим хүчний хангамжийг сайжруулахад ЦРП-2 дэд станц барихад шаардлагатай 2 тэрбум гаруй төгрөгийг шийдвэрлэж өгөх хүсэлтийг тавьсан юм.
   

   Улсын онцгой комиссын шуурхай бүрэлдэхүүнээс манай аймагт 200 тонн өвс, 50 тонн тэжээл олголоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6795
5257 / 77%
947 / 14%
282 / 4%
309 / 5%