Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Налайх дүүргийн 7-р хорооны ИНХ боллоо

2018-02-02


2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ИТХ-ын тэргүүлэгч, 7-р хорооны ИНХ-ын дарга О.Энхтайван, төлөөлөгч Н.Батболд, Засаг даргын орлогч С.Тунгалаг нар 7-р хорооны Засаг дарга Ц.Ганчимэг, түүний ажлын алба болон хэсгийн байцаагч, ӨЭМТ 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа иргэдэд танилцууллаа. Хуралдаанд тус хорооны 70 гаруй иргэд оролцож, тайланг хэлэлцэн, хангалттай гэсэн үнэлгээ өгөв. 
2017 оны жилийн эцсийн байдлаар албан байгууллага, дээд газраас ирсэн бичиг 239, явуулсан бичиг 153 ирснийг шийдвэрлэж, иргэдээс орон нутгийн байгууллага, албан тушаалтанд хандаж 392 өргөдөл, хүсэлт гаргасныг холбогдох байгууллагад уламжлан, 2146 хүнд тодорхойлолт өгч үйлчилсэн байна. 2017 оны хүн ам, өрхийн шинэчилсэн тоо бүртгэлээр 1483 өрхийн 4804 хүн ам тоологдсон бөгөөд 0-15 насны 1509, 16-17 насны 123, 18-55 насны 2716, 55-аас дээш 456, бүтэн өнчин 2. хагас өнчин 62, хөгжлийн бэрхшээлтэй 31 хүүхэд, түр оршин суугч 288 иргэн, амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой 101 өрх бүртгэгдсэн байна.
Тус хороонд Швейцарийн хөгжлийн агентлагийн хөрөнгө оруулалтаар “Монгол ногоо” төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Дүүрэг, хорооноос хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг иргэдэд танилцуулан, сурталчлах, санал хүсэлтийг авах, иргэн бүрт хүрч үйлчлэх зорилгоор "Аяны богц-Танайд хоноё" цүнхийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс айл өрхүүдээр аялуулсан. Хорооны хэмжээнд 404 нохойг бүртгэж, 50 өрхийн нохойг хүзүүвчтэй болгон, бүртгэлийн дэвтэр олгожээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%