Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИХ ДЭЭД МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛИУДЫН АХМАД БАГШ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2018-02-09

2018 оныг Дархан-Уул аймгийн хэмжээнд Ахмадыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд Их дээд мэргэжлийн сургуулийн консорциумаас санаачлан ажил үйлс, амжилт бүтээлээрээ залуу үеийг сурган хүмүүжүүлж байгаа ахмад багш нартаа хүндэтгэл үзүүллээ. Манай аймгийн хэмжээнд нийтдээ 9-н их, дээд мэргэжлийн сургуулиуд сургалт хүмүүжлийн ажил явуулдаг бөгөөд сургууль тус бүрдээ одоо ажиллаж байгаа ахмад багшаа сонгон шалгаруулж өнөөдөр /2018.02.08/ ийнхүү хүндэтгэл үзүүлж байна. Аймгийн Засаг даргын тамгын газрын хүндэтгэлийн танхимд болсон арга хэмжээнд ахмад 8-н багшаас гадна аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Цасчихэр, ИДМСКонсорциумын ерөнхий захирал Н.Сувдаа, ИДМСК-н нарийн бичгийн дарга Ч.Чулуунцэцэг , О.Мөнхбаяр болон бусад их дээд мэргэжлийн сургуулиудын захирлууд багтжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%