Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"ХУУЛИА МӨРДЬЕ-21" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

2018-02-09

Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь 2018.02.07-ы өдөр Иргэний танхимтай хамтран "ХУУЛИА МӨРДӨЕ-21" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийг сумын ИТХ-ын дарга, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн, нийгмийн ажилтан нар удирдан явууллаа. Хэлэлцүүлэгт ерөнхий боловсролын 11, 14-р сургуулийн төлөөлөл, ИТХ-ын Төлөөлөгчдийн төлөөлөл, багийн ИНХ-ын төлөөлөл, орон нутгийн иргэдийн төлөөлөл, хүүхдийн элч, залуучуудын төлөөлөл гэсэн 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр хийсэн байна.
Хэлэлцүүлгийн зорилго нь: - Монгол улсад архи согтууруулах ундаанаас шалтгаалсан нийгэмд учрах хор хөнөөл ихсэж байгаатай холбогдуулан сумын иргэд, өсвөр үеийхний архины хэрэглээний мэдлэг мэдээлэл болон хэрэглээг тодорхойлох судалгаанд тулгуурлан орон нутагт хэрэгжүүлэх арга замын талаар хэлэлцэх
- Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр иргэд олон нийтэд үзүүлэх дэмжлэг, үр нөлөө
- Хууль хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо, оролцогч талуудын гүйцэтгэх үүргийг тодорхойлох гэсэн зорилгуудыг дэвшүүлсэн байна.
Хэлэлцүүлэг нь мэдээлэл, тулгамдсан асуудал дээр харилцан ярилцах хэлбэрээр явагдлаа. Хэлэлцүүлгээс гарсан саналын үндсэн дээр төлөвлөгөө гарган ажиллахаар болов.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%