Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ЦАГААН САР – 2018” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2018-02-09

“Ажилтай орлоготой иргэн” урианы жилийн хүрээнд мөнгөний гадагш урсгалыг зогсоож, өөрсдийн хэрэглээг аймгийн үйлдвэрлэгчдээсээ хангах бодлого барьж ажилласан. Тус бодлогын хүрээнд өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, иргэдээ дэмжих үүднээс үзэсгэлэн худалдааны давтамжийг нэмэгдүүлэн жилд 5 удаа зохион байгуулахаар шийдвэрлэн, 2017 онд “Цагаан сар-2017”, “Хөдөлмөрийн амт-2017”, “Алтан намар-2017”, “Нэг сум-нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааг Зуунмод суманд, мөн “УБ-Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, 27 сумаас давхардсан тоогоор 800 гаруй үйлдвэрлэл эрхлэгчид 300 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцож, нийт 670,8 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Энэ нь 2016 оноос зохион байгуулсан үзэсгэлэнгийн тоо 3 дахин, борлуулалт 3,6 дахин өссөн үзүүлэлттэй байна. Энэ 2018 онд аймагтаа 5 удаагийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаас гадна Улаанбаатар хотод мөн зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Тус зорилтын хүрээнд сар шинийн баярыг угтан “Цагаан сар-2018” үзэсгэлэн худалдааг энэ сарын 8,9-ний өдрүүдэд Зуунмод хотноо Хүүхэд залуучуудын ордонд зохион байгууллаа.
27545609_1628189187230679_190042645903072233_n

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9551
7868 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%