Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"АЛТАН ХУРГА"-НЫ ЭЗНЭЭР САЛХИТ БАГИЙН ИРГЭН ЖИГДЭН ОВОГТОЙ ГАНХУЯГ ТОДОРЧЭЭ

2018-02-12

МҮОНРТ-ээс төрт ёсны их баяр цагаан сарын босгон дээр “Алтан төл”-ийн эздийг тодруулдаг сайхан уламжлалтай билээ. Таван хошуу сүргээ өсгөж арвижуулсан малчдад олгодог энэхүү шагналаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар багийн малчин Жигдэн овогтой Ганхуяг тодорчээ. Өнөөдөр /2018.02.11/ Улсын Их хурлын гишүүн Д.Хаянхярваа, Б.Баттөмөр, Б.Жавхлан болон аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй ажлын хэсэг Алтан хурганы эзэнд шагналыг нь ёслол төгөлдөр гардуулан өглөө. Жигдэн овогтой Ганхуяг нь 1975 оны 12 сарын 17-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн бөгөөд 1996 оноос эхлэн мал маллаж, сүүлийн 21 жил тогтвор суурьшилтай малаа өсгөн, ашиг шимийг дээшлүүлж, нутгийн шилмэл омгийн малыг өсгөн үржүүлж байна. Ж.Ганхуяг нь Нэг малаас авах түүхий эд болон ашиг шимийг байнга нэмэгдүүлж жилд дунджаар 60-75 кг ноолуур бэлтгэж, хонины амьдын жинг дунджаар 57-59 кг-д хүргэж, 100 эхээс 101-102,5 хувиар төлөө бойжуулж, мал өвөлжилт, төл хүлээн авах бэлтгэлээ өөрийн хүчээр бүрэн хангаж хэвшсэн малчин ажээ. Алтан хурганы шагнал нь чулуун суурин дээр алтадмал хурганы дүрсийг товойлгосон цом, энгэрийн тэмдгийн хамт ирдэг бөгөөд энэ өдөр Ж.Ганхуяг нь анхны төлөө хүлээн авчээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3310
2159 / 65%
689 / 21%
225 / 7%
237 / 7%