21-р зууны хөгжил дэвшлийн гэрч болж дэлхийн хүн төрөлхтөнийг холбож буй ИТХ-ын цахим хуудсаар морилон саатаж буй таны энэ өдрийн амар мэндийг айлтган мэндчилье. Орчин цагийн технологийн дэвшил хүний нийгмийн хөгжлийн бүхий л шинэчлэлийг бий болгож, улмаар шинэ залуу үеийнхний амьдралын хэв маяг, зан төлөв, оюун санааны ололт амжилтын гайхамшиг болсон цахим ертөнцөөр дамжуулан өөрийн чин сэтгэлийн мэндчилгээгээ та нартаа илгээж байгаадаа туйлын их баяртай байна. Манай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад хуулиар олгогдсон эрх, үүргээ нэр төртэй биелүүлж, орон нутгийн бие даасан байдлыг хангах, иргэдийн эрх ашгийг тууштай илэрхийлж тэдний амьдрах, ажиллах, сурч боловсрох, хийж бүтээх таатай орчин нөхцөл бүрдүүлэхийн төлөө чармайн ажиллана.Энэ бүрэн эрхийн хугацаанд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр болон үндсэн чиглэлд тусгагдсан ажлуудаа хэрэгжүүлэхийн төлөө санал санаачилгатай ажиллаж, орон нутгийн хөгжил дэвшилд ахиц гарсан он жилүүд болно гэдэгт итгэж байна.
Хил хязгааргүй интернетийн орон зайгаар аялагч, таны мэлмий тунгалаг, өлмий бат оршиж таны өрнүүн их ажил үйлсэд өндөр амжилт хүсэхийн ялдамд эрүүл энх, саруул ухаан, дундрашгүй эрч хүчийг хүсэн ерөөе.
ИТХ-ЫН ДАРГА Д.УНДРАХ