Аймгийн
Засаг даргын Тамгын газар, “Улаанбаатар” гурил ХХК хамтран Монголын уламжлалт
Сар шинийн баярыг тохиолдуулан харьяалалгүй, зорилтот бүлгийн 40-н ахмад
настанд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа. Улаанбаатар гурил компанийн
бүтээгдэхүүний дээж болох гурил, цаг тооллын хуанлийг бэлэглэж хүндэтгэл үзүүлсэн
юм.