Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

2018-02-13


           Эрхэмсэг хатагтай, ноёд оо                                                                                                     
Эрхэм хүндэт Дархан сумын иргэд ээ

      Та бүхэндээ айлчлан ирж буй 17 дугаар жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн мэндийг өргөн  дэвшүүлье .  Улиран одож буй “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жил орон нутгийн хөгжилд эрч нэмж, Та бидний амьдрал, ажил үйлст ухаарал хайрласан сайхан жил боллоо. Дархан сумын иргэд  маань өнтэй өвөлжиж, сар шинийн баяртайгаа золгож байна.
     Дархан сумын хэмжээнд сумын эдийн засаг, нийгмийн 2017 оны зорилтуудаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын бүтээлч хамт олны идэвхтэй оролцоо, дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүллээ.
Гал тахиа жилд сум, багийн түвшинд Хурал, Засаг дарга, түүний ажлын албад орон нутгийн хөгжил, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө идэвхтэй хамтран ажиллаж, зохих үр дүнд хүрлээ. Тухайлбал, сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 14 төсөл, арга хэмжээг 100 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлсэн, багуудын ИНХ-ын үйл ажиллагаа идэвхжиж, түүнд иргэдийн идэвх оролцоо нэмэгдсэн, сумын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарч, зарим багийн нутаг дэвсгэрт гэмт хэргийн гаралт өмнөх онтой харьцуулахад буурсан зэрэг олон үр дүнг дурдаж  болохоор байна.
      Тийн унжлагат хэмээх шороон нохой жилд Дархан сумын ард иргэд маань орон нутгийн хөгжлийг түргэтгэх үйлст санаа тавьж, аж амьдралдаа арвилан хэмнэх санаачлага гаргаж, орон нутагтаа төдийгүй өрх бүлдээ шинэ боломжийг бий болгож чадна гэдэгт итгэлтэй байна.

   Сар шинэдээ сайхан шинэлээрэй.


ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%