Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА АСАН М.ЭНХМАНДАХ ДАРХАН ХОТЫН 25 ДАХЬ “ХҮНДЭТ ИРГЭН” БОЛЛОО

2018-02-13

      Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар /2018.02.01/ аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо үүсч хөгжсөний түүхт 55 жилийн ой, Эмэгтэйчүүдийн ордон байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга асан Мэндбаяр овогтой Энхмандахыг Дархан-Уул аймгийн “Хүндэт иргэн” цол тэмдгээр шагнахаар болсон билээ. 
Хөдөлмөрийн аваргуудад шагнал гардуулах ёслолын арга хэмжээний үеэр өнөөдөр /2018.02.13/ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны ахлах ажилтан Н.Буманцэцэг Тэргүүлэгчдийн хурлын тогтоолыг уншиж сонордуулан, ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат М.Энхмандахад “Хүндэт иргэн” цол, тэмдгийг гардуулан өглөө. 
Мөн Дархан хотын "Хүндэт иргэн" М.Энхмандахыг аймгийн Засаг дарга С.Насанбатын захирамжаар  Дархан хотын “Хүндэт дэвтэр”-т нэрийг нь бичиж алдаршуулсан юм. 
Тэрбээр Эмэгтэйчүүдийн ордонг бариулах ажлыг удирдан гүйцэтгэж, аймгийн эмэгтэйчүүдийн байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлж, Дархан хотоо улс орондоо төдийгүй олон улсын хэмжээнд сурталчлан, хойч үедээ үлгэр дууриалал үзүүлж, аймаг орон нутгийн хөгжил дэвшилд гар бие оролцож, эдийн засаг нийгмийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан билээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%