Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨВ АЙМГИЙН АХМАДЫН БАЙГУУЛЛАГУУД 2017 ОНЫХОО АЖЛЫГ ДҮГНЭВ

2018-02-13

Төв аймгийн ахмадын хороо бүх сумдын ахмадын хорооны дарга, Зуунмод сумын багуудын ахмадын зөвлөлийн дарга нарын семинар зохион байгуулж 2017 оны үйл ажиллагааныхаа дүнг гаргалаа. Сургалтын хөтөлбөрт “Ахмад настны тухай ” хууль холбогдох хууль, тогтоол дүрэм журам, заавруудын талаар холбогдох газар, хэлтсийн дарга мэргэжилтнүүд танилцууллаа.Үүнд засгийн газрын 197 тоот тогтоолоор батлагдсан журмууд болох Ахмад настанд үзүүлэх нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, үйлчилгээ,Ахмад настны хөдөлмөр эрхлэлт, Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг зохион байгуулах, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн хуульд орсон өөрчлөлт, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Ахмад настны тэтгэврийн зээл олгох журамд орсон өөрчлөлт, Ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээ, Ахмад настны эрүүл мэндэд биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийн ач холбогдол, ААН, байгууллагуудад ахмадын сан байгуулах ашиглах журам, ахмадын байгууллагын 30 жилийн ойн жил 2018 онд хийх ажлын чиглэл зэрэг сэдвүүдээр сургалт явууллаа. Эдгээр асуудлуудыг хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцох ярилцлага хийлээ. Ахмадын байгууллагуудаас 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэж Баяндэлгэр, Батсүмбэр, Заамар сумын ахмадын хороог Аймгийн шилдэг Ахмадын хороогоор шалгарууллаа. Аймгийн Ахмадын хороо сумдын ахмадын хороотой 2018 оны ажлын үр дүнгийн гэрээ байгуулж холбогдох баримт бичиг материал, гарын авлагыг олгов. Сургалт семинарын ажиллагаанд Аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Саран-гэрэл оролцож Аймаг орон нутгийн ажлын талаар мэдээлж ахмадын сонгуультны тавьсан асуултад хариулт өглөө.
27748183_1631033540279577_7758568337095305390_o

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9551
7868 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%