Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГЫН ШИЛДГҮҮД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2018-02-14

17 дугаар жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн Дархан сумын Хөдөлмөрийн аваргуудад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр 2018.02.14 ны өдөр Залуучууд театрын их танхимд амжилттай болж өндөрлөв. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг хөгжүүлэх, иргэд, сонгогчдынхоо нийтлэг эрх ашгийг илэрхийлэх, Хурлаас зохион байгуулсан ажлуудын үр нөлөөг дээшлүүлэхэд идэвх санаачлагатай ажиллаж, 2017 оны ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан “ШИЛДЭГ ТЭРГҮҮЛЭГЧ”-ээр Н.Болор-Эрдэнэ , сумын эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэхэд идэвх санаачлагатай оролцсон сумын ИТХ-ын төлөөлөгч Я.Бат-Очир,С.Мөнхзул нарыг “ТЭРГҮҮНИЙ ТӨЛӨӨЛӨГЧ”-өөр шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшууллаа.


Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням хэлсэн үгэндээ : Гал тахиа жилд сум, багийн түвшинд Хурал, Засаг дарга, түүний ажлын албад орон нутгийн хөгжил, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө идэвхтэй хамтран ажиллаж, зохих үр дүнд хүрлээ. Тухайлбал, иргэдийнхээ ажиллаж амьдрах ая тухтай орчинг бүрдүүлэхэд Дархан сумын ОНХС-ын 376.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар иргэдээс хамгийн их дэмжлэг авсан 14 төсөл, хөтөлбөрийг 100 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлсэн бол Сум хөгжүүлэх сангаас 20 иргэн, 14 аж ахуйн нэгж байгууллагын нийт 34 төсөлд 338.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон, 72 ажлын байр шинээр бий болсон дүнтэй байна. Мөн багуудын ИНХ-ын үйл ажиллагаа идэвхжиж, түүнд иргэдийн идэвх оролцоо нэмэгдсэн, сумын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарч, зарим багийн нутаг дэвсгэрт гэмт хэргийн гаралт өмнөх онтой харьцуулахад буурсан зэрэг олон үр дүнг гарсныг онцлон тэмдэглэн хэллээ.
Дархан сумын багуудын ИНХ-аас Т.Мөнхбат даргатай Дархан сумын 10 дугаар багийн ИНХ түүний Тэргүүлэгчид шалгарсан бол Багийн ИНХ-ын "Шилдэг Тэргүүлэгч"-ээр Ш.Отгонбаяр, Ү.Баярмаа нар ажил үйлсээрээ бусдыгаа манлайлж шилдэгээр тодорч өнөөдөр шагналаа гардан авлаа.


Тийн унжлагат хэмээх шороон нохой жилд Дархан сумын ард иргэд Та бүхэн орон нутгийн хөгжлийг түргэтгэх үйлст санаа тавьж, ялангуяа ард иргэдийн сайн сайхны төлөө жил жилд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн үр дүнд бий болсон нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг хайрлан хамгаалж, аж амьдралдаа арвилан хэмнэх санаачлага гаргаж, орон нутагтаа төдийгүй өрх бүлдээ шинэ боломжийг бий болгож чадна гэдэгт итгэлтэй байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%