17-р жарны "Тийн унжлагат" хэмээх Шороон нохой жилийн сар шинийн босгон дээр Ховд аймгаас Монгол улсын аварга малчин 7 төрөн гарсаны нэг нь Манхан сумын Зэрэг гол багийн малчин Бямбаагийн Дэчингончиг юм. Манхан сумын Зэрэг гол багийн нутаг "Дуутын булан" гэх газар хаваржиж байгаа малчин Бямбаагийн Дэчингончигт УИХ-ын гишүүн, УБ хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог нар "Монгол Улсын аварга малчин" гэсэн эрхэм хүндтэй шагналыг нь гардуулан өгч баяр хүргэлээ.