Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Монголын нутгийн удирдлагын холбооны шагналыг гардуулан өглөө

2018-02-14

Монгол улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 25 жилийн ойг тохиолдуулан нутгийн өөрийн удирдлагыг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь боловсронгуй болгоход оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж ажилласан хөдөлмөр зүтгэлийг үнэлж  МНУХ-ны дээд шагнал “Соёмбо” одонгоор Б.Батбаяр энгэрээ мялаав. Тэрээр Дархан сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар 1996-2000 онд ажиллаж байсан. Аймгийн  ИТХ-ын Төлөөлөгчөөр 2 удаа , Сумын ИТХ-ын Төлөөлөгчөөр 3 удаа, Орхон сумын Засаг даргаар 2000-2008, 2012-2016 онуудад  тус тус сонгогдон ажиллажээ. Түүнчлэн “Нутгийн удирдлагын тэргүүний ажилтан”  цол, тэмдгээр   Р.Бяцхан шалгарсан юм. Дархан сумын 5 дугаар багийн Засаг  даргаар 1994-2013 ондуудад ажиллаж байсан. Сумын ИТХ-ын Төлөөлөгчөөр 6 удаа сонгогдон ажилласан ба улсад 55 жил ажилласнаас Нутгийн удирдлагын байгууллагад 50 жил үр бүтээлтэй ажиллажээ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%