Улиран өнгөрч буй "Алтан унжлагат" хэмээх тахиа жилд олон ястны өлгий нутаг болсон Ховд нутаг 6800 малчин өрх, 3 сая 489 толгой мал тоолуулсан бөгөөд 7 малчин Улсын аварга малчин, 1 малчин Улсын хошой аварга малчин цол хүртсэн амжилтаар сар шинэтэйгээ учран золгож байна.
Тэдний нэг нь Алтай сумын Алтангадас багийн малчин Б.Оюунбаатар юм. Түүний Монгол Улсын аварга малчин"-ы энгэрийн тэмдэг, тууз, өргөмжлөл, Өргөө цагаан гэр зэрэг хүндтэй шагналыг нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх нар гардуулан өгч баяр хүргэв.