Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН МЭДҮҮЛЭГ БОЛОН ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ХУУЛИЙН ХУГАЦАА ДУУСЛАА.

2018-02-20

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудад заасны дагуу нийтийн албан тушаалтнууд жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор ХАСХОМ /Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг/-ээ гаргаж өгөх үүрэгтэй байдаг. 
Аймгийн ИТХТ-ийн ажлын албанд ХАСХОМ гаргаж өгвөл зохих аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, орлогч, ИТХ-ын төлөөлөгчид, нарийн бичгийн дарга,  хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, нягтлан бодогч, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, орлогч, ИТХ-ын төлөөлөгчид, нарийн бичгийн дарга,  багийн Засаг дарга нар нийт 527 албан тушаалтны 2017 оны ХАСХОМ-ийг хуулийн хугацаанд meduuleg.iaac.mn цахим системд 100 хувь бүртгэн баталгаажуулж, бүрдүүлэлтийн үйл ажиллагаа 100 хувь хийгдэж дууслаа.

                                                                                    Ц.Мөнхзул /2018.02.20/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11114
8629 / 78%
1115 / 10%
387 / 3%
983 / 9%