Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар Энэтхэг улсын Фортис эмнэлэгтэй хамтран ажиллана

2018-02-21

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Энэтхэг улсын Фортис эмнэлэг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор болон өндөр нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг шинжилгээ, эмч мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих, мэдээлэл солилцох чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ дагуу 2018.02.20 ны өдөр аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл нар Энэтхэг улсын Фортис эмнэлгийн менежер Гаурав Такралтай уулзалт хийж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан юм. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчилгээ, оношилгооны чиглэлээр олон улсын сургалт семинарт эмч мэргэжилтнүүдийг хамруулахад дэмжлэг үзүүлэх, туршлага судлахад дэмжлэг үзүүлэх, эмчилгээ, оношилгооны тулгамдсан асуудал, туршилттай холбоотой онлайн зөвлөгөө мэдээлэл солилцох, эрүүл мэндийн эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн чиглэлээр хамтран ажиллах, шаардлагатай тохиолдолд үйлчлүүлэгчдийг оношилгоо, эмчилгээ, нөхөн сэргээх зорилгоор манай аймгаас Фортис эмнэлэгт шилжүүлэх, Фортис эмнэлэг нь Эрүүл мэндийн газраас илгээсэн үйлчлүүлэгчдийг хүлээн авч оношилгоо, эмчилгээ, нөхөн сэргээх тусламжийг үзүүлэх давуу талтай ажээ.

Мэдээллийн эх сурвалж : Дархан Уул аймгийн ЗДТГ-ын МТА

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%