Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Бөхийн барилдаан зохион байгууллаа

2018-02-12

2018 оны 02 сарын 12-ны өдөр Угтан золгож буй "Тийн унжлагат" хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярыг угтсан хүчит бөхийн барилдаанаа зохион байгуулж, шилдэг ажилчдынхаа шагналыг гардууллаа.
Шилдэг төрийн албан хаагчаар С.Даваадулам, Шилдэг сурагчаар Б.Мандахмаа, Шилдэг байгууллагаар ЭМТөв, Шилдэг ажилтанаар Ц.Тогтох, Боловсролын газрын Хүндэт жуухаар Н.Байгалмаа, Оны онцлох хүнээр Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дэд дарга С.Дарханбаатар нарыг шалгаруулан урамшуулав.
Мөн Багийнхаа өдөрлөгт ирж амжаагүй Ж.Цэенцогзол, А.Лхагва, Д.Дорж нарийн Сумын аварга малчны батламж шагналыг гардууллаа.
Үндэсний бөхийн барилдаанд 48 бөх хурд хүч авхаалж самбаагаа сорин барилдсанаас Тус сумын харъяат Сумын заан Г.Цэрэндаш түрүүлж, Шилүүстэй сумын харъяат, Онцгой байдлын газрын бөх Я.Ишжамц үзүүрлэж, сумын начин Б.Буяннэмэх шөвгөрлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10131
8399 / 83%
1068 / 11%
320 / 3%
344 / 3%