Сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит Есдүгээр хуралдаан энэ оны 1 сарын 26-ны өдөр 90,4 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Хуралдаанаар сум байгуулагдсаны түүхт 50 жилийн ой угтаж хийх бүтээн байгуулалтын ажлын зураг төсөв, бүтээлч ажлын жагсаалт тодотгон батлах тухай, Сум хөгжүүлэх сангаас 2018 онд олгох зээлийн тэргүүлэх чиглэл батлах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж холбогдох тогтоол шийдвэрүүдийг баталлаа.