“Дархан хэрэглэгчдэд үйлчлэх төв” болон “Дархан
түгээх төв” байгуулагдсаны таван жилийн ойн хүрээнд Дархан Сэлэнгийн Цахилгаан
Түгээх сүлжээ хувьцаат компани 2018 оны Спортын наадмаа өнөөдөр /2018.02.23/
өөрийн спорт зааландаа явуулж эхэллээ. Тус тэмцээн нь сагсан бөмбөг, гар
бөмбөг, теннис, шатар, билльярд гэсэн таван төрлөөр 3-н өдрийн турш үргэлжлэн
явагдаж шилдгүүдээ шалгаруулах ажээ. Спортын наадмын нээлтэд аймгийн
Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх, аймгийн Спортын газрын дарга
Н.Батлав болон компанийн удирдлагууд тамирчид оролцсон юм. Өнөөдрөөс эхэлсэн
тус тэмцээнд 10-н хэсэг цехийн 20 гаруй баг тамирчид хурд хүч авхаалж самбаагаа
сорьж байна.