Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​Төрийн албаны шалгалтад 19-н ажлын байранд 94 иргэн бүртгүүлжээ

2018-02-23

Дархан-Уул аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалд гарсан сул орон тоог нөхөх, төрийн албаны мэргэшлийн шалгалтын бүртгэл 2018 оны 02 дугаар сарын 20,21-ний өдрүүдэд аймгийн Засаг даргын тамгын газарт явагдаж нийтдээ дэс түшмэлийн 13-н ажлын байранд 63-н иргэн, туслах түшмэлийн 6-н ажлын байранд 31-н иргэн бүртгүүлж өнөөдөр /2018.02.23/ шалгалтаа өгч байна. Дархан-Уул аймгийн ШУТИС-ийн байранд явагдаж байгаа тус шалгалтад нийтдээ 19-н ажлын байранд 94-н иргэн өрсөлдөж байгаа ажээ. Шалгалт уламжлалын дагуу ерөнхий мэдлэг, ур чадвар, ярилцлага гэсэн 3-н үе шаттай явагдах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%