Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​Манай аймагт “Нярайн эрчимт эмчилгээ, халдварт өвчнөөс сэргийлэх, эх нярайн эндэгдлээс сэргийлэх” төсөл хэрэгжинэ

2018-02-23

Дархан-Уул аймгийн хэмжээнд 2017 онд статистиктбүртгэгдсэн нийт 2447 эх төрж, жирэмсний эрт илрүүлэлт 77.1%, мэс заслаар төрсөн эх 16.2%, амьгүй төрөлт 1000 төрөлтөнд 4.3 промелл, нярайн эрт үеийн нас баралт 1000 амьд төрөлтөнд 1.6 промелл байгаа нь эмэгтэйчүүдийн эрхтэн тогтолцооны эмгэг эрүүл мэндийн байдалтай шууд холбоотой юм. Иймд эмэгтэйчүүдийн өвчнийг оношлох өвчлөлийг эрт илрүүлэх орчин үеийн стандартад хэрэглэж байгаа оношилгооны багаж хэрэгсэл тоног төхөөрөмжийн хүрэлцээг нэмэгдүүлэх, ажилчдын ур чадварыг сайжруулах мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Турк улсын  Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн ажиллагаа, зохицуулах агентлаг /Тика/ олон улсын байгууллагаас “Нярайн эрчимт эмчилгээ, халдварт өвчнөөс сэргийлэх, эх нярайн эндэгдлээс сэргийлэх” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ хүрээнд өнөөдөр /2018.02.23/ аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, Бүгд найрамдах Турк улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн дэд дарга Гулназ Селиктэй уулзалт хийв. Манай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэрэгжих энэхүү төслийн үр дүнд Төрөх үеийн хүндрэлийг эрт оношилж, төрөлтийн хүндрэлээс эх ургийг сэргийлэх, эх нярайд үзүүлэх тусламж сайжирч өвчлөл эндэгдэл буурах, эмнэлгийн ажилчдын мэдлэг, чадвар, хандлага, тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах давуу талтай юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%