Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СҮХБААТАРЧУУД “ЦАСНЫ БАЯР”-АА ХИЙЛЭЭ

2018-02-26

     2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын хүрээнд зохион байгуулагдсан нийслэлийн төр, захиргааны байгууллага, иргэдийн “Цасны баяр”-т Сүхбаатарчууд идэвхтэй оролцлоо. 

     Нийслэлийн есөн дүүрэг, 33 агентлаг, харьяа байгууллагууд, НӨҮГ-ын албан хаагчид оролцсон “Цасны баяр”-ын үеэр зохион байгуулсан бүжгийн тэмцээнд дүүргийн хос 4 дүгээр байр эзэлж, цас мөсөн урлалд 5 дугаар байрт шалгарсан бол 69-р цэцэрлэгийн хамт олон нийслэлийн биеийн тамир, спортын шилдэг хамтлагаар шалгарлаа. 
     Мөн энэ үеэр Сүхбаатарчуудын цасны баяр болж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, албад спортын гурван төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав.
     Олс таталтын тэмцээнд Засаг даргын Тамгын газар 1-р байр, Цагдаагийн хоёрдугаар хэлтэс 2-р байр, Онцгой байдлын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучууудын хөгжлийн хэлтсийн хамтарсан баг 3-р байр, хөгжөөнт буухиад хороод 1-р байр, Цагдаагийн хоёрдугаар хэлтэс 2-р байр, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс 3-байр, сагсан бөмбөгийн шидэлтийн эрэгтэйчүүдээс Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Б.Жавхлан алт, хорооны Э.Даваадалай мөнгө, ЖДҮДТ-ийн Ц.Булган хүрэл, эмэгтэйчүүдээс Онцгой байдлын хэлтсийн О.Нарантуяа алт, ИТХ-ын А.Аюурзана мөнгө, хорооны Л.Энхтуяа хүрэл медалийн эзэн боллоо.
     Байр эзэлсэн баг тамирчид Засаг даргын нэрэмжит цом, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. 
     2017 онд Нийслэлийн спортын шилдэг хамтлагаар шалгарсан 20-р хороо, 143 цэцэрлэгийн хамт олон биеийн тамир, спортын чиглэлээр хийсэн ажлын үзэсгэлэн гаргаж танилцуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%