Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС 10 ДУГААР ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА

2018-02-28

Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 10 дугаар Хуралдаан өнөөдөр 2018.02.28 ны өдөр болж, хуралдаан 97 хувийн ирцтэй эхэллээ .Тус хуралдаанаар “Аймгийн Орон нутгийн төсвийн шилжих үлдэгдлээс зарцуулах хөрөнгө батлах тухай”, “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай”, “Газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай”, “Журам батлах тухай”, “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах, гудамж зам, хамрах хүрээ, төлбөрийн хэмжээг тогтоох тухай” зэрэг асуудлыг хэлэлцэн батлах юм.


Тус хуралдаанаар Дархан сумын 1 дүгээр багийн сайжруулсан замыг хатуу хучилттай болгох 3 дугаар ээлжийн ажил, Дархан сумын 6,7 дугаар багийн авто замын үргэлжлэл хатуу хучилттай авто замын ажил, Дархан сумын 15 дугаар багт хатуу хучилттай авто замын эхлэл, алслагдсан гэр хорооллын сургуулийн хүүхдийн автобус, Дархан сумын 4 дүгээр багт вокзалын дэргэд 100 хүний ажлын байр бүхий хүнс ногооны зах байгуулах, Олон улсын худалдааны төвөөс тойрог хүртэлх авто замын гэрэлтүүлгийн ажил зэрэг чухал олон жил хүлээгдсэн хөрөнгө оруулалтын ажлуудын хөрөнгийг шийдвэрлэх ажээ.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%