Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хоёр зуун малчин өрхөд ОУ-ын хүмүүнлэгийн тусламжийг үзүүлнэ

2018-02-28

МУЗН-ээс Дархан, Шарын гол сумын 200 малчин өрхийг ОУ-ын хүмүүнлэгийн тусламжид хамруулахаар болсон байна. Хоёр сумаас тус бүр 100 малчин өрх хамрагдах бөгөөд харьяа багуудаар нь дамжуулан тухайн өрхүүдийн бүртгэл, судалгааг хийж  дуусчээ. Өнөөдөр МУЗН-ийн Хүүхэд, залуучуудын хөтөлбөрийн багийн ахлагч С.Намсрайжав, Дархан-Уул аймгийн УЗХ-ны дарга Б.Отгонбаяр нар Дархан сумын удирдлагуудтай болон тусламжид хамрагдах малчидтай уулзлаа. Малчдад үзүүлэх эрдэс тэжээлийн багц бүхий тусламж гуравдугаар сарын эхээр ирэх юм байна. Олон улсын хүмүүнлэгийн тусламжид малчдыг хамруулсан явдалд талархаж байв.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%