Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

2018 ОНЫ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

2018-03-01

           Төсвийн тухай хуульд заасны дагуу  Дархан сумын ИТХ-ын дарга, Засаг даргатай 2018 оны бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн гэрээнд 2018.02.28-ны өдөр гарын үсэг зурав.  Гэрээ байгуулах үйл ажиллагааг нээж, Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням хэлсэн үгэндээ: Та бид Дархан сумын ИТХ-ын  2017-2020 онд баримтлах үйл ажиллагааны үндсэн чиглэл, Дархан сумын Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх зорилго, зорилтоо тодорхойлсон билээ. Дархан сумын хэмжээнд 2017 онд сумын эдийн засаг, нийгмийн талаар дэвшүүлсэн зорилтуудаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын бүтээлч хамт олны идэвхтэй оролцоо дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүллээ.
2018 онд өмнөх оныхоо хүрсэн түвшинг ахиулж, иргэдээ сонсох, тэдний санаа бодлыг Хурал, Засаг даргаас гаргах шийдвэрүүдэд тусгах, сум, багаас иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарах ёстой.

Аймаг, сумын хэмжээнд  2018 оныг Ахмадын жил болгон зарласантай холбоотойгоор сум, багаас ахмадуудад тавих анхаарал халамжаа сайжруулах ёстой.
Та бидний 2018 онд анхаарах нэг чухал асуудал бол Дархан сумын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах ажил бөгөөд энэ ажилд багийн Засаг дарга, цагдаагийн хэсгийн байцаагч нарын хамтын ажиллагаа чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. 

Төрийн албан хаагч бүр ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, иргэн хүний тавьсан аливаа асуудалд ажил хэрэгчээр хандан шийдвэрлэж, хариуг өгч, иргэдтэй амьд холбоотой ажиллах явдал  бол та бидний үүрэг юм. Иймээс Та бид хэний төлөө, юуны тулд энд ажиллаж байгаа гэдгээ байнга санаж, өндөр ёс суртахуунтай ажиллах ёстой гээд Төрийн албан хаагчдад гэрээгээр хүлээсэн  үүргээ бүрэн хэрэгжүүлэхийг хүсье.

Дараа нь  Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинямтай ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, сумын Засаг дарга Б.Азжаргал, ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун болон 1-16, Малчин, Өргөө багийн Засаг дарга нартай тухайн жилийн үр дүнгийн гэрээгДархан сумын Засаг дарга Б.Азжаргал, ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун болон 1-16, Малчин, Өргөө багийн засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулж, 2018 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа үзэглэн баталгаажууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%