Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ БОЛЛОО.

2018-03-01

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Ой тэмдэглэх тухай /Ардын Хатанбаатар С.Магсаржавын мэндэлсний140 жилийн ойг Ардын хувьсгалын 97 жилийн ойн Хутаг-Өндөр сумын баяр наадамтай хамтатган тэмдэглэх, Сэлэнгэ сумын сургуулийн 70, “Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 50 жилийн ойг тэмдэглэх тухай/, Төрийн шагналд уламжлах тухай, Төсвийн байгууллагуудын 2017 оны шатахуун, томилолтын зарцуулалтад үзлэг хийсэн дүнгийн тухай, Согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрөл” олгоход тушаах тэмдэгтийн хураамжийг шинэчлэх тухай, Орон нутгийн өмчийн газрын энэ оны эхний хоёр сард худалдан авах ажиллагаа зохион байгуулсан мэдээлэл, Аймгийн ИТХ-ын шийдвэрийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний тухай, Улсын тэргүүний сумаар шалгаруулахаар уламжлах тухай, Газар тариалангийн бүс нутаг тогтоох тухай, Ашигт малтмалын хайгуулийн тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох эсэх талаар санал авах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Хэлэлцсэн зарим асуудлаар тогтоол гаргаж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлээр холбогдох байгууллага, хүмүүст үүрэг чиглэл өглөө. 

 Мөн аймгийн онцгой комиссын зарим гишүүдээс цаг үеийн ажил, малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдлын талаарх мэдээлэл сонслоо.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%