Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас хоёр дахь жилдээ Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул Монгол Улсын Хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүл агсаны нэрэмжит улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн барилдааныг зохион байгуулах гэж байна.
Тус барилдаан 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд болох ба тус барилдаанд түрүүлсэн бөхийг 5 000 000 төгрөгөөр шагнаж урамшуулна.
Иймд бөхчүүд, бөх сонирхогчид та бүхнийг Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул Монгол Улсын Хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүл агсаны нэрэмжит улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.