Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Төрийн албан хаагчийн хариуцлага” сэдэвт эрх зүйн сургалт болов

2018-03-05

Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар Хууль эрх зүйн хэлтэс өнөөдөр /2018.03.02/ төрийн байгууллагуудын удирдах болон гүйцэтгэх, шийдвэр гаргах түвшний ажилтан албан хаагчдыг хамруулсан “Төрийн албан хаагчийн хариуцлага” сэдэвт сургалтыг Залуучууд театрын дугуй зааланд зохион явууллаа. Сургалтаар “Иргэний эрх зүйн боловсрол” аймгийн дэд хөтөлбөр, Төрийн албаны тухай хууль, авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Архив албан хэрэг хөтлөлтийн стандарт, Хүний эрхийн Үндэсний комиссын зөвлөмжийн хэрэгжилт цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн юм. Монгол улсын Их хурлын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар 23 бүлэг 77 зүйлтэй батлагдаж 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжихээр хуульчилсан бөгөөд өмнө нь төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас төрд учирсан хохирлыг төр хариуцдаг байсан бол шинэ хуулиар тухайн төрийн албан тушаалтан хариуцах, төрийн жинхэнэ албан хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлсэн хууль батлагджээ. Энэ өдрийн сургалтад нийтдээ 300 орчим ажилтан албан хаагчид хамрагдаж шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаарх мэдлэгээ дээшлүүлсэн юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%