Сумын ИТХ-ын даргын баталсан удирдамж, хуваарийн дагуу 1 сарын 20-оос 02 сарын 10-ныг хүртэл хугацаанд төлөөлөгчид өөрсдийн хариуцсан хэсгийнхээ айл өрхүүдээр орж дараах чиглэлийн дагуу ажиллалаа. Үүнд:
- Сумын ИТХ-ын 2017 оны үйл ажиллагааны товч тайланг гарын авлага болгон иргэдэд хүргүүлэх
- Хурал, Засаг даргаас явуулж буй бодлого үйл
ажиллагааг танилцуулах
- Сумын түүхт 50 жилийн ой угтсан бүтээлч ажлын мэдээлэл
танилцуулах
- Ойн арга хэмжээний хандивын мэдээлэл өгөх,
цуглуулах, бүртгэх
- Иргэдийн шагналын судалгаа
гаргах зэрэг чиглэлээр ажилласан.
ИТХ-ын төлөөлөгчид нийт сумын газар нутгийг 10 хэсэгт хувааж, хуваарилагдан ажилласан бөгөөд тойрогтоо ажилласан талаар зурагт тайланг ажлын албандаа ирүүлж, судалгааны нэгтгэлийг хийж, мэдээлэлийн сан үүсгэсэн.