Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2018-03-02

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй, төрийн байгуулалтын ажлын хорооны хоёрдугаар хуралдаан 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр боллоо. Хуралдаанд ажлын хорооны дарга Д.Отгонсүрэн, төлөөлөгч Г.Баттөмөр, З.Болдбаатар, Н.Батболд нар оролцож, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Гэр бүлсэг Налайх” хөтөлбөрийн төсөл, эрх зүй төрийн байгуулалтын ажлын хорооны 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах гэсэн асуудлыг хэлэлцлээ.

Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс санаачилсан уг хөтөлбөр нь Архидан согтуурахтай тэмцэх дэд хөтөлбөр, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх дэд хөтөлбөр, Эргүүл, хяналт дэд хөтөлбөр гэсэн 3 хэсгээс бүрдэх бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой боловсруулагджээ.

1. Архидан согтуурахтай тэмцэх дэд хөтөлбөрийн хүрээнд дүүргийн хэжээнд архины хамааралтай иргэдийн судалгааг гаргаж, төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран соён гэгээрүүлэх сургалт, уулзалт, семинарт хамруулах, шаардлагатай тохиолдолд албандан эмчилгээнд явуулах, баяр ёслолын өдрүүдийг архигүй тэмдэглэн өнгөрүүлэх, сард 2 өдрийг архигүй өдөр болгон зарлах, ажлын байранд зуучлах, мэргэжил олгох сургалтанд хамруулах.

2. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх дэд хөтөлбөрийн хүрээнд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй ажил зохион байгуулсан байгууллага, хамт олныг урамшуулах, хороодын хамтарсан багийг татан оролцуулах, хүчирхийлэл үйлдэгчдэд сургалт, ярилцлага зохион байгуулах, хууль тогтоомжийг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчлах, хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалалтанд авч, холбогдох байгууллагатай хамтран арга хэмжээ авах, хүчирхийлэл үйлдэгчид хуулийн хариуцлага хүлээлгэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, гэр бүлийн боловсрол олгох танхим байгуулж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар бага насны хүүхэд, сурагчдад мэдээлэл өгч, сургалтанд хамруулах, сургуулийн орчимд өсвөрийн цагдаа бүлгэм байгуулах.

3. Эргүүл Хяналт дэд хөтөлбөрийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийг сард нэг удаа нийтийн эргүүлд гаргах, эргүүлийн үйл ажиллагаанд иргэд олон нийтийг татан оролцуулах, оюутан цагдаа арга хэмжээ зохион байгуулах, хэв журмын урамшилт эргүүл ажиллуулах, архины хамааралтай иргэд, цагдаагийн болон цэргийн байгууллагаас тэтгэвэрт гарсан ахмад ажилтан, 9-12-р ангийн сурагчдыг сайн дурын эргүүлийн үйл ажиллагаанд татан оролцуулах, өсвөрийн цагдаа, багш нар, school police, эцэг эхийн эргүүлийг гаргах зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.

Тус хөтөлбөрийг ажлыг хорооны гишүүд хэлэлцэн хөтөлбөр хэрэгжихээс өмнөх суурь үзүүлэлт, тоон мэдээ, судалгааг нарийн гаргаж хүрэх үр дүнгээ тооцох, хувийн хэвшлийн байгууллагуудыг татан оролцуулах, уурхай, үйлдвэрүүдрүү чиглэсэн тодорхой арга хэмжээ зохион байгуулах,утга санаа давтагдаж, хэт нуршсан хэсгийг дахин боловсруулах, камерын нэгдсэн хяналтын төвтэй болох зэрэг саналыг тусган, ажлын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдэж, ажлын хорооноос гаргасан санал дүгнэлтийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%