Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БАЯННУУР СУМАНД СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-03-05

Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тус аймгийн Баяннуур сумын төвд “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд орон нутгийн иргэдийн оролцоо” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Сургалт, зөвлөгөөнд сумын ИТХ, ЗДТГ, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын эрх бүхий албан тушаалтнууд, сумын иргэд, идэвхтэн байгаль хамгаалагч, нөхөрлөлийн гишүүд зэрэг нийт 118 хүн оролцов. 

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагууд болох Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын эрх бүхий албан тушаалтнууд байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам, цаашид анхаарах асуудлын талаар мэдээ, мэдээлэл танилцуулсан бөгөөд сургалт, зөвлөгөөнөөс байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар 3 заалт бүхий зөвлөмж гаргав.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд идэвх зүтгэл гарган оролцож байгаа 3 хүнийг Цагдаагийн газрын “Баярын бичиг”-ээр шагнаж, 3 хүнд идэвхтэн байгаль хамгаалагч үнэмлэх олгов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%