Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛЗҮЙН 105 ЖИЛИЙН ХҮРЭЭНД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭН СПОРТООР ӨРСӨЛДЛӨӨ

2018-03-06

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсад сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 105 жилийн ой энэ онд тохиож байгаа. Тус ойн хүрээнд МНСЭ-ийн Дархан салбараас 7 хоног бүр нэг ажил зохион байгуулж эвлэлийн үйл ажиллагааг бусдад таниулах, чөлөөт цагийг  зөв боловсон өнгөрүүлж байна. Нийгмийн бүхий л салбарт хүрч ажиллан үнэн бодит мэдээллийг хүргэхийн төлөө цаг наргүй хөдөлмөрлөдөг тус  салбарынхан энэ удаад спортын 3 төрөлт тэмцээн зохион байгууллаа.
Гар бөмбөг, ширээний теннис, Дартс 3 төрөлт тэмцээнд 20 гаруй хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцож хурд хүчээ сорилоо. Гар бөмбөгийн тэмцээн эрэгтэй, эмэгтэй нийлсэн холимог багаар өрсөлдөж Г.Энх-од ахлагчтай баг хамт олон тэргүүл, Л.Отгонбаатар ахлагчтай баг дэд байр эзэлжээ.
Ширээний теннисний тэмцээн эрэгтэй, эмэгтэй 2 төрлөөр зохион байгуулагдлаа. Өрсөлдөөн ихтэй тус тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрын ТВ12 телевизийн захирал Г.Энх-Од тэргүүлсэн бол дэд байрт ЛХА телевизийн сэтгүүлч Л.Отгонбаатар, гуравдугаар байрт  АЗДТГ-ын дэргэдэх МТА-ны зураглаач Ц.Түвшинжаргал шалгарсан бол эмэгтэйчүүдийн төрөлд Тэргүүн байрт НДХ-ийн хуулийн зөвлөх, хэвлэл мэдээллийн ажилтан Г.Мөнхгэрэл, дэд байрт АЗДТГ-ын дэргэдэх МТА-ны сэтгүүлч Л.Буянхишиг, гуравдугаар байрт сэтгүүлч  Б.Тэгшдэлгэр шалгарчээ.
Дартсын тэмцээн мөн эрэгтэй, эмэгтэй 2 төрлөөр зохион байгуулагдаж аваргуудаа тодруулсан байна. Эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрт Аа Жи Би телевизийн захирал Б.Отгонбаяр, дэд байрт МТА-ын зураглаач Ц.Түвшинжаргал, гуравдугаар байрт сэтгүүлч Б.Норовсамбуу нар шалгарсан бол эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрт МТА-ын сэтгүүлч Л.Буянхишиг удаах байрт Хос дог уран бүтээлийн нэгдлийн сэтгүүлч Д.Цэндсүрэн, гуравдугаар байрт Б.Тэгшдэлгэр нар шалгарчээ.

Багийн нийлбэр дүнгээр Г.Энх-Од ахлагчтай баг тамирчид шалгарч үндэсний сэтгүүлзүйн 105 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан спортын тэмцээний аварга, шилжин явахын цомын эзэд боллоо. Харин Отгонбаатар ахлагчтай баг тамирчид дэд байранд шалгарч мөнгөн медалийн эзэд болжээ.

Энэ удаагийн спортын тэмцээний хамгийн ахмад тамирчин нь  МУСГЗ сэтгүүлч Ө.Рагчаасүрэн, Б.Норовсамбуу, О.Хишигсүрэн нар  байлаа. Ахмад нь  залуу, дунд үеийнхэндээ үлгэр дууриалал болж залуучуудынхаа зохион байгуулсан үйл ажиллагаанд идэвхитэй оролцож үндэсний сэтгүүлзүйн 105 жилийн ойг спортын амжилтаар угтлаа.
 
Л.Отгонбаатар

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%