Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДУЛААНЫ ТЕМПЕРАТУР БАГАССАН НЬ ОЛОН ШАЛТГААНААС БОЛЖЭЭ

2018-03-06

Өнгөрсөн 7 хоногийн сүүлээс эхлэн зарим орон сууц хороолол ААНБ-уудын халаалтын системд доголдол гарч хэвийн хэмжээнээс бага дулаан олголт өгсөнд иргэд , оршин суугчид “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК болон фэйсбүүк твиттер хуудсаар дамжуулан бухимдлаа илэрхийлсэн. “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн Ерөнхий инженер Б.Хүрэлтогоо дараах тайлбарыг өгч байна. Дулааны диспетчерын үндэсний төвийн чиглэлийн дагуу дулааны горимыг баримтлан ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн сүүлээр дулааны горим алдагдсан нь Шарын голын нүүрснээс болжээ. Учир нь Шарын голын нүүрс нь шаталт муу, чийглэг байснаас үүдэн ялтсан халаагчтай байрууд болон бусад байруудад дулааны температур багассан, мөн агаарын температур хэлбэлзсэнээс үүдсэн бөгөөд өнөөдрөөс хэвийн хэмжээндээ ажиллах юм байна. Мөн иргэдээс ирсэн бас нэг асуудал бол хэвийн хэмжээндээ ажиллаагүй тохиолдолд төлбөрөө 100 хувь төлөхгүй байх үндэслэл байгаа эсэхийг тодруулахад Хэмжилтээс шалтгаалан төлбөрийг хувилж хасах боломжтой гэдэг хариултыг өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%