Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн зөвлөгөөнийг энэ сарын 05-ны өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр ИТХ-ын 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсан ИТХ-ын өдөрлөг зохион байгуулах талаар болон цаг үеийн зохион байгуулалтын ажлын талаар төлөөлөгчдөд мэдээлэл өгч тэдний санал хүсэлтийг сонслоо.
Зөвлөгөөнөөс сумын иргэдэд ИТХ-ын үйл ажиллагааг сурталчилах, тэдний санал хүсэлтийг сонсох, зохион байгуулалтын ажлын талаар мэдээлэл өгөх чиглэлээр ИТХ-ын өдөрлөгийг зохион байгуулж, аймгийн ИТХурал, багийн ИНХурал, хороодуудыг хамтран оролцуулахаар шийдвэрлэсэн.
Зөвлөгөөнийг 03 сарын 16-ны өдөр зохион байгуулахаар товоллоо.