Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС ЭМЭГТЭЙЧҮҮДДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2018-03-07

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Амарбаясгалан, АН-ын бүлгийн ажлын албаны дарга Б.Батхуяг нар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхаа эрчүүдийг төлөөлж эмэгтэй Төлөөлөгчиддөө  хүндэтгэл үзүүлж баярын мэндчилгээ дэвшүүллээ.  
Арга хэмжээг нээж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ Нийслэл, дүүргийнхээ сайн сайхан бүтээн байгуулалтын төлөө хамтдаа зүтгэж буй эмэгтэйчүүддээ ажлын амжилт, амьдралын сайн сайхныг хүсэн ерөөв. 
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 31 хувь буюу 11 нь эмэгтэй Төлөөлөгч юм. 












ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5044
3636 / 72%
883 / 18%
254 / 5%
271 / 5%