Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ГХУСАЗСЗ-ИЙН ХУРЛААР ХҮРЭЭЛЭН, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭВ

2018-03-09

       Аймгийн ГХУСАЗСЗ-ийн ээлжит хурал өнөөдөр /2018.03.09/ боллоо. Тус хурлаар 2016-2017 онд хүрээлэн, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлтийн байдалтай танилцсан бөгөөд уг асуудалтай холбогдуулан аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар, Аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өөр өөрийн чиг үүргийн хүрээнд хийсэн ажлаа Зөвлөлийн өмнө тайлагналаа.  
2016 онд Дархан-Уул аймгийн хэмжээнд хууль бусаар ашигт малтмал олборлох, хайгуул хийх талбайн хэмжээг зөрчих, хөрс хуулалт, ус ашиглаж бохирдуулах зэрэг байгаль орчны эсрэг 12 удаагийн гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн бөгөөд нийт 30.6 сая төгрөгийн хохирол учруулсан тухай мэдээллийг Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ц.Мөнхбат өгөв.
Мөн хурлын үеэр Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул мэдээлэл хийсэн ба 2016, 2017 онд Хүрээлэн байгаа орчны эсрэг үйлдэгдсэн 6 гэмт хэргийн улмаас байгаль орчинд нийт 79.418.047 төгрөгийн хохирол учирч, тус шүүхээр энэ төрлийн гэмт хэрэг 2016 онд 2-ыг шийдвэрлэсэн бол 2017 онд 2 хэргээр өссөн дүнтэй байгаа тухай мэдээлэв.
Гэмт хэргийн төрлөөс нь үзэхэд Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн 3 хүнд холбогдох 2 хэрэг байсан бол ашигт малтмал хайх, олборлосон 7 хүнд холбогдох 4 хэрэг байгаа нь цаашид энэ төрлийн гэмт хэргийн тоо өсөх хандлагатай байгааг харуулж байна. Аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүд дээрх асуудлыг хэлэлцэн, байгаль орчны эсрэг гэмт хэргийн тоог бууруулах, таслан зогсоохын тулд хяналт шалгалтыг тогтмолжуулах, хууль зөрчигчдөд тухай бүр хариуцлага тооцох, төр захиргаа, хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, орон нутагт байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гаргах эрх бүхий байгууллагатай болоход дэмжлэг үзүүлэх зэрэг саналыг гаргаж, тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. 



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%