Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МАНЛАЙЛАГЧ ГОО ЭЛЧ НАР ТОДОРЛОО

2018-03-09

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос 13 дахь жилдээ “Гоо сарнай -2018” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 6-ны өдөр зохион байгууллаа.

Энэ өдөр идэвхитэй үйл ажиллагаагаараа өөрийн ажиллаж буй салбар, байгууллага, хамт олноо хошуучилж, аймаг, орон нутаг, улс орныхоо хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулж буй “МАНЛАЙЛАГЧ ГОО ЭЛЧ”-ийг тодруулан алдаршуулдаг уламжлалтай. Уг арга хэмжээ жилээс жилд улам өргөжиж байгааг НАМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Дархан-Уул аймгийн НАМЭХ-ны тэргүүн А.Янжмаа онцлов.

Энэ жилийн Бизнес, худалдааны салбарын Манлайлагч гоо элчээр Мөнх ундрам хүнс ХХК-ийн захирал, хатагтай Даваадоржийн Уранчимэг, ХАА, Эдийн засгийн салбарын Манлайлагч гоо элчээр Дархан нэхий ХК-ийн худалдааны Нэхий Трейд ХХК-ийн гүйцэтгэх захирал, хатагтай Баасангийн Гэрэлмаа, Боловсрол, соёлын салбарын Манлайлагч гоо элчээр Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн захирал, хатагтай Амгалангийн Нарантуяа, Эрүүл мэндийн салбарын Манлайлагч гоо элчээр Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, хатагтай Буяннэмэхийн Батцэнгэл, Төр, нийгмийн салбарын Манлайлагч гоо элчээр аймгийн БОАЖГ-ын дарга, хатагтай Пүрэвсүрэнгийн Энх-Амгалан, Нийгмийн төлөөх сайн үйлст, нийгэмд Манлайлагч гоо элч байгууллагаар Дархан сумын VII цэцэрлэг тус тус шалгарч, өргөмжлөлөө гардан авлаа.

"Гоо сарнай 2018" ёслолын ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Намсрайжав нар хүрэлцэн ирж бүсгүйчүүддээ хүндэтгэл үзүүлсэн бол УИХ-ын Б.Жавхлан хүрэлцэн ирсэн бүх бүсгүйчүүддээ улаан сарнайг илгээжээ.

Мөн салбартаа манлайлан ажиллаж байгаа зарим эрхэм бүсгүйчүүд маань аймгийн Засаг даргын жуух бичиг болон салбар яамдын шагналаар энгэрээ мялаав. Энэ үдэш Залуучууд театрын уран бүтээлчид болон Улсын филармонийн хөгжимчид, гоцлол дуучин Н.Наранбаатар нар уран бүтээлээрээ бэлэг барьлаа. Түүнчлэн хар сувдан сондор, мөнхийн сарнай, амтатны цуглуулга зэргийн эздийг сугалаагаар тодруулсан юм. Ийнхүү 13 дахь жилдээ зохиогдсон “Гоо сарнай -2018” ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%