Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БОЛДЫН ЖАВХЛАН ТОЙРГИЙН ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА

2018-03-12

Улсын Их Хурлын гишүүн Болдын Жавхлан 3 дугаар сарын 10-ны өдөр аймгийн Залуучууд театрын Их танхимд тойргийнхоо иргэдтэй уулзлаа. Уулзалтаар иргэдийнхээ санал бодлыг сонсохын сацуу Улсын Их Хурлын чуулганаас гарч буй хууль тогтоомж болон аймагтаа хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын талаар танилцуулав.

Иргэдийн зүгээс тэтгэврийн нэмэгдлийн хувь хэмжээ, ажлын байрыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг иргэдэд хүртээмжтэй, чанартай хүргэхэд анхаарах, мөн он гараад нэмэгдсэн шатахууны үнийг тогтвортой байлгах, цаашид эргэж буцсан хууль тогтоомжийг Улсын Их Хурлаас гаргуулахгүй байх асуудалд анхаарч ажиллах зэрэг олон саналыг дэвшүүлсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан, аймгийн Засаг дарга С.Насанбат, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал нар болон уулзалтанд оролцсон аймгийн хэлтэс, албадын дарга нар дээрх асуултуудад тодорхой хариултуудыг өглөө.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Болдын Жавхлан Дархан хотын иргэдэд ажлын тайлангаа өөрийн биеэр танилцуулахын зэрэгцээ сэтгүүл болгон хэвлүүлж, иргэдэд илгээлээ.

2018-2019 онд манай аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олон ажил өрнөнө. Тодруулбал, Спорт цогцолборыг барихад 6,5 тэрбум төгрөг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн ажилд 2 тэрбум төгрөг, Дархан сумын 10-11, 12-13, 15 дугаар багийн нутаг дэвсгэрт шинээр "Багийн хөгжлийн төв" байгуулахад 1,4 тэрбум төгрөг, Олон улсын худалдааны төвөөс 15 дугаар баг хүртэлх 1,5 километр засмал замын ажилд 1 тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон байна. Дээрх мэдээллийг иргэдийн зүгээс сайшаан хүлээн авч, УИХ-ын гишүүндээ болон аймгийн удирдлагууддаа ажлын амжилт хүслээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%