Дэлхий дахинд маш олон ажил хэрэгч хүмүүс, дэлхийн хэмжээний
удирдагчид, мэргэжлийн тамирчид болон урлагийн одууд Дэйл Карнегийн үндсэн
сургалтыг дүүргэсэн байдаг. Дэйл Карнегийн үндсэн сургалт эдүгээ 8 сая орчим
хүний мэргэжлийн карьерыг дээшлүүлж, амжилтанд хүргэсэн байна.
Тэдний эгнээнд элсэх боломжийг бүрдүүлсэн нэрт сургаалч Дэйл
Карнегийн сургалтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд JCI Дархан салбар байгууллагаас
зохион байгуулж, 50 орчим хүнийг хамруулсан юм.
Залуучуудын боловсролыг дээшлүүлэхэд дэмжлэг болсон уг сургалтыг Улсын Их
Хурлын гишүүн Болдын Жавхлан дэмжиж ажиллалаа.
Дэйл Карнегийн сургалт нь бусадтай нээлттэй харьцах, үзэл бодлоо
чөлөөтэй илэрхийлэх, илтгэх урлагт суралцах зэрэг олон чадамжийг хувь хүнд өгч
ажилтанд хүрэхэд чухлаар нөлөөлдөг гэдгийг дэлхийд хүлээн зөвшөөрдөг. Тэр ч
үүднээсээ Дарханыхаа ирээдүй болсон залуусын ажил, амьдралд ахиц гарахад тус
нэмэр болох зорилготойгоор энэхүү сургалтыг дэмжиж ажилласан хэмээн УИХ-ын
гишүүн Болдын Жавхлан ярьлаа.