Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Эх орны төлөө-2018” цогцолбор тэмцээн зохион байгуулагдаж өндөрлөлөө

2018-03-12

Монгол улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 97 жил “Монгол цэргийн өдөр”-ийн баярыг тохилдуулан аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчдын харилцан ажиллагааг өргөжүүлэх, тэмцээн уралдааны ур чадврыг дээшлүүлэх, зорилгоор “ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ-2018” цогцолбор тэмцээнийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЗДТГ-ын Цэргийн штабтай хамтран зохион байгууллаа.
Тэмцээнд аймгийн ИТХ, ЗДТГ, Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 016, 345, бригад, Зэвсэгт хүчний 119, 311 ,011-р ангиуд, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Шийдвэх гүйцэтгэх газар, Тагнуулын хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба, Прокурорын газар, Шүүхийн тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Аймгийн Татварын хэлтэс зэрэг 15-н үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын 315 гаруй тамирчид гар буу, автомат буудлага, гар бөмбөг, теннис, шатар, зэрэг спортын 5 төрөлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулав. Удирдлагын дунд явуулсан гар бууны тэмцээнд 1-р байрыг Зэвсэгт хүчний 345-р бригадын захирагч бригадын генерал Л.Гансэлэм, 2-р байрыг ЗХ-ний 311 дүгээр ангийн захирагч хурандаа Д.Дугаррагчаа, 3-р байрыг Тагнуулын хэлтсийн дарга дэд хурандаа М.Хангай нар эхний байранд шалгарсан байна.
Тэмцээний төрөл тус бүрийн нийлбэр дүнгээр хурандаа Н.Төмөрбаатар даргатай Аймгийн Онцгой байдлын газрын хамт олон 112 оноогоор Тэргүүн байрт шалгарч шилжин явах цомын эзэн болсон бол, бригадын генерал Н.Бямбадорж захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар баг хамт олон 102 оноогоор хоёрдугаар байр, хурандаа Б.Эрдэнэбат даргатай Аймгийн ИТХ, ЗДТГ, Цэргийн штаб хамт олон 99 оноогоор гурав дугаар байрт шалгарч бусдыгаа манлайлсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9551
7868 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%