Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​Залуучууд театрын дээврийг засахад 119 сая төгрөг шаардлагатай

2018-03-13

Дархан-Уул аймгийн Залуучууд театр 1978 онд ашиглалтад орсон бөгөөд 2008 онд дээврийн засварыг хийж байжээ. Өнөөдрийн байдлаар 98-н ажилтан, албан хаагч, уран бүтээлчидтэй энэхүү театрын дээврээс ус гоожих асуудал хүндхэн байна. Театрын удирдлагууд өнгөрсөн хугацаанд өөрсдийн нөөц бололцоогоо түшиглэн дээврээ зассан хэдий ч өнөөдрийн байдлаар үзэгчдийн их заал, тайзны ар хэсэг, 2 дугаар давхрын фоён, дугуй заалны коридор, ажилчдын өрөө зэрэг олон газруудад дусаал гоожсон хэвээр байгаа учраас аймгийн удирдлагуудад танилцуулж холбогдох газруудад уламжилж өгөхийг театрын удирдлагууд хүслээ. Дээврийн өнөөгийн байдалтай аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, ХОХБТХ-ийн мэргэжилтэн Б.Буянбат нар өнөөдөр /2018.03.12/ танилцсан юм. Үүнээс гадна Залуучууд театрын уран бүтээлчид нэгдэн Улсын их хурлын гишүүн Б.Жавхланд энэхүү асуудлаа танилцуулж гарын үсэгтэй хүсэлтээ ч мөн уламжилжээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%