“ХҮҮХДЭЭ СОНСОЁ” ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Батсүмбэр сумын хүүхдийн төлөө зөвлөлөөс 2017 оны тайлан 2018 хийх ажлын төлөвлөгөөг танилцуулах, хүүхдийн оролцооны байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлж , хүүхдийн бүтээлч оролцоог хангаж, хүүхдийн дуу хоолой болох элчийг сонгох зорилгоор “ХҮҮХДЭЭ СОНСОЁ” чуулганыг зохион байгууллаа. Чуулганд Сумын Засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Ганболд, ИТХ-ын дарга М.Бат-эрдэнэ, ДЗОУБ-ын төлөөлөгч нар, багийн Засаг дарга нар, байгууллагын дарга эрхлэгч нар, ЕБС-ийн 1-12 ангийн 200 сурагчид оролцов. Хүүхдийн оролцооны байгууллагууд тайлангаа тайлагнаж, хүүхдүүд өөрсдийн тулгамдаж буй асуудлаа шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнуудад санал бодлоо илэрхийллээ.
ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 9551