Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ БОЛЛОО.

2018-03-15

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Төрийн шагналд уламжлах тухай, “Булган мээж” ОНӨХХК-ий 2017 оны үйл ажиллагааны тайлан сонсох, аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн бэлтгэл ажлын явцын тухай, Малын гоц халдварт шүлхий өвчний тухай /аймгийн Онцгой комиссын мэдээлэл, Эргүүл хяналтын постыг шалгасан тухай аймгийн ИТХ-ын ажлын хэсгийн мэдээлэл/, Гамшгийн сан бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлагнах журмын хэрэгжилтын тухай, Хатуу хог хаягдлын менежментийн мастер төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай, аймгийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын тухай, БТСГ-ын спорт заалны үйлчилгээний үнэ, тариф тогтоох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Хэлэлцсэн зарим асуудлаар тогтоол гаргаж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлээр холбогдох байгууллага, хүмүүст үүрэг чиглэл өглөө. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%