Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ШИНЭЧЛЭЛИЙГ “УХААЛАГ ТӨР”-ИЙН ЗАРЧИМД ҮНДЭСЛЭН ХЭРЭГЖҮҮЛНЭ.

2014-08-22

Хэнтий аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ө.Цогбадрах нутгийн өөрөө удирдах байгууллагын шинэчлэлийн талаар МОНЦАМЭ агентлагт ярилцлага өглөө.

                     

- Аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтнууд бүгд өөрчлөгдсөн байна. Хурлын байгууллагын шинэчлэлийг шинэ багаар хэрэгжүүлэхээр шийдсэн гэж ойлгож болох уу?

-Манай хурлын байгууллага бол 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдаад нэг жил найман сар ажиллаж  байна. Байгуулагдсан анхны өдрөөс хурлын байгууллага шинэчлэгдэх ёстой гэсэн зарчим барьсан. Нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтолцооны нэг хэсэг нь Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /Цаашид хурал гэнэ./-ын  байгууллага юм.  Хурлын байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байдаг. Аймгийн хурлын байгууллага нь байнгын бус ажиллагаатай бөгөөд хурлын байгууллагын тасралтгүй байнгын үйл ажиллагааг хангаж байх чиг үүрэг хороодод байдаг. Хороод гэдэг нь байнгын бус ажиллагаатай хурлын байгууллагын өөрийнх нь дотоод бүтэц юм. Энэ бүтэц ямар байхыг  хурлын байгууллагын онцгой бүрэн эрхт хамааран шийдвэрлэдэг цөөхөн асуудлын нэг. Хэнтий аймгийн ИТХ-ын байгууллагын ухаалаг төрийн зарчимд тулгууласан шинэчлэл эндээс эхэлж байгаа юм. Түүнээс биш ИТХ-ын ажлын албаны ажилтаныг өөрчлөх, шинээр хүн ажилд авснаар хурлын байгууллагын шинэчлэлийг хийж байна гэж ойлгож болохгүй.

Нутгийн өөрөө удирдах байгуулага /НӨУБ/-ын тогтолцоог Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулинд 1. Аймаг, нийслэлийн ИТХ, 2. Сум, дүүргийн ИТХ, 3. Баг, хорооны ИНХ гэж байхаар хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл дээрхи  бие биенээсээ үл хамаарах 3 хурлын нэгдмэл тогтолцоог нутгийн өөрөө удирдах байгууллага гэж ойлгогдоно. Хэнтий аймгийн НӨУБ гэдэг нь Аймаг, сумын ИТХ,  багийн ИНХ-ын нэгдмэл тогтолцоо гэж ойлгож болно.

Хурлын байгууллагын шинэчлэл хийнэ гэдэг нь дээрхи нэгдмэл тогтолцоог хуулийн хүрээнд аймаг орон нутгийн хөрс шороонд буулгаж жинхэнэ сонгодог утга агуулга руу нь чиглүүлж, ойртуулж  ажиллах нөхцөл бололцоог хангаж өгөх  явдал байгаа юм.

Энэ өөрчлөлт шинэчлэлийг хийхдээ дараахи хүчин зүйлсийг голчлон анхаарч ажилласан.

Нэгдүгээрт: Эрх зүйн орчноо бүрдүүлэхэд.

Хоёрдугаарт: Хурлын байгууллагын дотоод бүтэц зохион байгуулалтанд нийцсэн ажлын байрыг шинээр бий болгох.

Гуравдугаарт: Хуучин ажиллаж байсан захиргааны  хэв маяг бүхий ажлын байрыг татан буулгах.

Дөрөвдүгээрт: Бүх зүйлийг шинээр ухаалаг төрийн зарчимд нийцүүлэн эхлэх.

Хэнтий аймгийн ИТХ-ын байгууллага өнгөрсөн 1 жил 8 сарын хугацаанд эрх зүйн орчноо шинэчлэн бүрдүүлж, түүндээ нийцүүлсэн ажлын байрыг хурлын ажлын албанд  шинээр бий болгож ажлын гараагаа эхлээд байна.

Аймгийн Хурлын байгууллага өөрийн байгууллагын дүрэмтэй болж түүнийгээ ажилдаа мөрдлөг болгон ажиллаж байгаа нь шинэлэг зүйл биш бөгөөд өмнө нь  Нийслэлийн ИТХ, зарим дүүргийн ИТХ өөрсдийн байгууллагын дүрмийг батлан ажиллаж байсан жишээн дээр суурилсан. 

-  Хурлын байгууллагын дүрэм батлагдаад удаагүй байж  дахин  өөрчлөгдлөө. Яагаад ойрхон өөрчлөгдөв өө.  Нэлээдгүй хугацаа авсан байх даа.

- Хурал гэдэг бол өөрөө үндсэн хуулийн байгууллага буюу тусгайлсан хуулиар зохицуулагддаг эрх зүйт байгууллага л даа. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль бол хурлын байгууллагын хууль эрх зүйн  үндсэн бичиг  баримт.  Нутгийн өөрөө удирдах байгууллага нь ямар тогтолцоотой байх ёстойг хуульчилсан байдаг. Тэгэхээр энэ бүх эрх зүйн баримт бичигтээ тулгуурлаад дүрмийн төсөл  боловсруулж, хэлэлцэж,  батална гэдэг бол нутгийн өөрөө удирдлагын байгууллагын аймгийн ИТХ-ын  өөрийнх нь эрх хэмжээний асуудал.

 Төлөөлөгчдөөрөө жил гаран хэлэлцэгдээд анхны дүрэм маань 2013 оны эхээр аймгийн ИТХ-ын хуралдаанаар батлагдсан. Энэ дүрмийг батлах явцад аймгийн ИТХ-ын бүтцийн зохион байгуулалт нь бодлогын 5 хороотой байхаар  батлагдсан байсан.

 2013 оны 11 сард Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хийсэн “Том төрөөс ухаалаг төр лүү” үндэсний зөвлөлдөх уулзалтаас дэвшүүлсэн олон зорилтын нэг нь хөгжлийн бодлогыг тодорхойлохдоо судалгаанд суурилах зарчмыг баримтлах нь зүйтэй  гэж  тодорхойлогдсон.

Энэ зарчмыг Хэнтий аймгийн НӨУБ-ын аймгийн ИТХ-аас орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлохдоо хэрэгжүүлэх зорилгоор Хурлын бүтцэд “Хяналт шинжилгээ, сургалт, судалгааны хороо”-г нэмж  байгуулах нь зүйтэй гэж үзсэн тул  шинэ хороо байгуулах онцгой бүрэн эрх нь аймгийн ИТХ-ын хуралдаанд байсан учраас цаг хугацааны хувьд удсан тал бий.

Нөгөө талаас Хурлын байгууллагын үндсэн бүтцэд тулгуурласан шинэ ажлын байрыг ажлын албанд бий болгож хуучин ажлыг байрыг татан буулгах асуудлаар Тэргүүлэгчдийн хуралдаанаас тогтоол гарсан хэдий ч шинээр байгуулагдах хороо байгуулагдаагүйн улмаас тэргүүлэгчдийн тогтоолыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдээгүйтэй холбоотой удсан.

Ингээд 2014 оны 6 дугаар сарын 16 өдрийн аймгийн ИТХ-ын 9 дүгээр хуралдаанаас хурлын байгууллагын бүтцэд өөрчлөлт хийж бодлогын 7 хороотой байхаар тогтоол гаргаж, хурлын байгууллагын ажлын албаа шинэ ажлын байрны орон тоогоор ажиллуулахыг холбогдох албан тушаалтанд үүрэг болгосон.

 

Аймгийн ИТХ-ын 9 хуралдаанаас  хурлын байгууллагын бүтэц баталсан тогтоол гарсантай холбогдуулан Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол гарч шинэ ажлын байранд тохирсон бүтэц орон тоогоор ажиллуулахаар шийдвэрлэсэн.

Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар ” .... хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий хороог байгуулан ажиллуулж Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангана.” гэснийг аймгийн ИТХ-ын ажлын алба  ажлынхаа үндсэн чиг үүрэг болгон ажиллах нь хурлын байгууллагын шинэчлэлийн зарчим юм.

Өөрөөр хэлбэл Хурлын байгууллагын ажлын алба гэдэг нь захиргааны маягийн чиг үүргийн биш, хурлын байгууллагын өөрийнх нь байгуулж, баталсан бүтэц болох хороодын ажил үүргийн хуваарьт  нийцсэн ажлын байртай Хурлын ажлын албыг ажиллуулах явдал юм.

- Хурлын байгууллага одоо хичнээн орон тоотой болов?

- Хүний тоог тогтооно гэдэг ойлголт байхгүй. Хурал өөрөө хэдэн хороотой байхаар тогтооно, түүнд  тохирсон ажлын байр шинээр бий болж байгаа юм. Хэрвээ хурал энэ хороо чиг үүргээ хэрэгжүүлж дууслаа, манай аймаг орон нутагт энэ хорооны шаардлагагүй гээд татан буулгавал автоматаар тэр ажлын байр  татан буугдана. Шинээр хороо байгуулъя, ийм хөгжлийн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэвэл хороогоо байгуулаад шинэ ажлын байр  нэмэгдэх боломжтой. Өөрөөр хэлбэл хурлын байгууллага  хүнд зориулсан ажлын байр биш, аймаг орон нутгийн хөгжилд зориулсан ажлын байрыг бий болгодог тогтолцоонд орж байгаа нь цоо шинэ зарчим юм.

Тэгэхээр хурлын байгууллага хэдэн орон тоотой болов гэхээс илүүтэй,  Хэнтий аймгийн орон нутгийн хөгжлийнхөө бодлогыг тодорхойлох хэдэн хороотой ажиллах вэ гэдэг асуудал чухал байна.

Ийм байдлаар хурлын байгууллагын орон тоог хэн нэгэн тамгын газраас ч юм уу засгийн газраас тогтоохыг санагалздаг байдлыг таслан зогсоож, НӨУБ өөрийн асуудлаа хуулийнхаа хүрээнд өөрөө шийдвэрлэх боломж нөхцлөөр хангаж өгч байгаа нь бидний шинэчлэл байх болно.

- Шинэчлэлийн шинэ багийг ямар шалгуураар бүрдүүлж байна вэ?

Шинэчлэлийг шинэ хүмүүс хийдэг, Хуучин хүмүүс шинэчлэгдэхийг санаарахдаг.

Хуучин хүмүүст шинэчлэлийг санаачлагчид таалагдаггүй учраас дэмжих  чадваргүй байдаг.

 Шинэчлэл, өөрчлөлт аймаг орон нутгийн хөгжил, иргэн надад хэрэгтэйг хүн бүхэн хүсдэг.

Энэ бол Хэнтий аймгийн ИТХ-ын байгууллагын удирдах албан тушаалтан бидний баримтлаж хурлын байгууллагын шинэчлэлийг хийж байгаа уриа гэж хэлж болно. Энэ урианы үзэл баримтлал дээр шинэчлэлийн бүх асуудал тулгуурлаж шийдвэрлэгдэнэ.

Хурлын байгууллагын шинэчлэлийг шинэ ажлын байран дээр шинэ хүмүүсээс бүрдсэн багаар хэрэгжүүлж эхэлнэ. Өнөөдөр өөрийн байгууллагын тасралтгүй байнгын үйл ажиллагааг хангах үүднээс үүрэг түр орлон гүйцэтгэгчдийг томилж байгаа.

Манай байгууллагад ажиллах шалгуур өндөр байна. Төрийн албаны шалгалтанд тэнцэх нь манай байгууллагад ажиллах үндсэн шалгуур биш байх болно. НӨУБ-ын мөн чанарыг мэддэг,  энэ байгууллагыг өөрчлөх шинэчлэх чин хүсэл эрмэлзэлтэй, аливаа асуудалд чин сэтгэлээсээ хандаж, ажилллаж чаддаг, зориг тэвчээртэй, хувийн амьдралын зохион байгуулалт сайтай, өөрийн гэсэн тогтсон байр суурьтай, үзэл бодолдоо үнэнч,  тогтвор сууршилтай ажиллах хүмүүсээс сонгон шалгаруулж авна.

- Чөлөөлөгдсөн хүмүүсийг хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэсэн үг үү?

- Тийм ээ. Шинэчлэл  хийгдэнэ гэсэн сэтгэл зүйн бэлтгэлийг жил найман  сарын өмнөөс бараг  өгсөн гэж хэлж болно. Ийм учраас ажлаасаа чөлөөлөгдчихөөд сэтгэл зүйн дарамтанд орсон зүйл байхгүй.  Аймгийн ИТХ-ын 9-р хуралдаанаас гарсан тогтоолд 2014 оны  8 сарын 6-наас хуучин ажлын байрыг татан буулгаж, шинээр байгуулагдсан ажлын байран дээр  ажилтан авахыг тогтоолоор зөвшөөрсөн. Энэ нь ямар учиртай гэвэл, хэрвээ ямар нэг байгууллага албан тушаалтныг  чөлөөлөхийн тулд 45 хоногийн өмнө мэдэгдэл өгөх ёстой. Энэ хугацааг тооцож хурлын тогтоол гарсан.  Энэ хугацаандаа бид хүмүүстээ мэдэгдэл өгсөн. Тэд хүлээж авсан. Ингээд ИТХ-ын даргын захирамжаар хүмүүсээ ажлаас чөлөөлсөн. Яагаад гэвэл, энэ хүмүүс өмнө нь хурлын даргын захирамжаар томилогдсон байсан. Одоо шинэ дүрмээр ажлын албаны ажилтнуудыг Хурлын ажлын албаны даргын тушаалаар авдаг эрх зүйн орчин бүрдсэн

Хуучин манай хурал 8 орон тоотой байсан бол одоо 12 орон тоотой болж байна.

- Шинэчлэл бас бэрхшээл дагуулдаг?

- Тийм шүү.  Өөрөөр хэлбэл, хурлын төлөөлөгчид маань өмнө нь хорооны журмаар ажиллаж хэвшиж сураагүй, хэдийгээр хороо гэдэг  анхдагч бүтэц байсан ч гэсэн ажилладаггүй байсан нэг зовлон байна. Нөгөө талаар хурлын даргын хувиар ч тэр, хурлын ажлын албаны даргын хувьд ч тэр хороо гэдэг шинэ зохион байгуулалтаар ажиллаж байгаа нь шинэ зүйл. Тэгэхээр энэ шинэ зүйлийг маш түргэн хугацаанд хөрсөн дээр амьдруулж оршин тогтнуулж, цаашдаа  бат бэх оршин байхын үндэс суурийг тавьж байгаа нь бидэнд тулгарч байгаа бэрхшээлийн нэг. Тэгэхдээ үүнийг даван туулж байж гэмээнэ энэ шинэчлэлийнхээ ард гарна. Тэгэхээр 2015 он бол Хэнтий аймгийн хурлын байгууллагын шинэчлэлийн жил болно. Ингээд энэ шинэчлэлийг НӨУБ-ын тогтолцооны нэгээхэн хэсэг болох сумын ИТХ,  багийн ИНХ дээрээ хэвшүүлэх ийм үндсэн зорилготой байна. Аймгийн ИТХ бол дангаараа нутгийн удирдлагын байгууллага биш шүү дээ. Өөрөөр хэлбэл, сум, баг, аймгийн Иргэдийн хурал нийлж байж нутгийн өөрөө удирдах байгууллага гэдэг тогтолцоог бий болгодог. Аймгийн ИТХ өөрчлөгдөөд бусад нь бахь байдгаараа байвал шинэчлэлт бүрэн утгаараа хийгдэхгүй гэсэн үг. Шинээр томилогдсон хүмүүс маань өнөөдөр юу хийж байна гэхээр байгууллагын дүрэм, бүтэц зохион байгуулалт, өмнө нь гарсан хуралдааны шийдвэрийг маш богино хугацаанд уншиж танилцаж өөрийн болгож авах ажил хийж байна. Дараагийн нэг чухал зүйл бол Монгол улсын хэмжээнд нутгийн өөрөө удирдах байгууллагын цахим хуудастай болсон. Хурал.мн портал сайттай болсон. Үүнийг нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг, УИХ-ын тамгын газрын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн дагуу хийсэн томоохон ажил. Үүний сургалт саяхан Дэлгэрхаан суманд амжилттай болсон. Одоогоор уг сайтын хөтлөгчдийн сургалт болж байгаа. Энэ сургалтанд шинээр ажилд орж байгаа хүмүүс суралцаж байна. Үүний дараа манай аймгийн нутгийн өөрөө удирдах байгууллагын мэдээлэл маш дэлгэрэнгүй ил тод болно. Нөгөө талаар нутгийн өөрөө удирдах байгууллага цахим хурал хийхэд зориулсан тоног төхөөрөмжийг төслийн хүрээнд нийлүүлэх гэж байна. Ингэснээр хурлын ажил улам шуурхай болно. Заавал биеэр цуглаж байж асуудал шийдэх биш маш хурдан хугацаанд цахим хурлаа хийгээд ялангуяа хороод ойр ойрхон хуралдах болсонтой холбоотойгоор энэ техникийн шинэчлэлийг ч маш сайн ашиглах шаардлагатай. Ингэж орчин үеийн   хамгийн сүүлийн  техникийн дэвшлийг хурлын байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаандаа өргөн хэрэглэж дадаж сурснаар том төрөөс ухаалаг төр лүү шилжих анхны гараагаа хийж байна гэж болно.

Мөн удахгүй аймгийн нутгийн удирдлагын байгууллагын 800 гаруй хүн хамрагдсан цугларлатыг  зохион байгуулж, аймгийн хэмжээнд НӨУБ-ын хөгжлийн чиг хандлага, аймаг орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн цаашдийн  зорилтыг тодорхойлсон чухал үйл ажиллагаа болно.

-Одоо хурлын байгууллагын өмнө нэн тулгамдаад байгаа ямар бэрхшээлтэй асуудлууд байна?

- Шинэчлэл хийх  эрх зүйн орчинг  хурлын байгууллагын ажилчид болох төлөөлөгчид, ажлын албаны шинэ ажлын байран дээр ажиллаж байгаа ажилтануудад  сайн бүрэн төгс ойлгуулах тухай асуудал. Нөгөөтэйгүүр НӨУБ-ын чадавхийг бэхжүүлэх нь сургалтын үр дүнг мэдрэх, хэрэгжүүлэх ажил удааширалтай байна. Хурлын байгууллага нь орон нутгийнхаа хөгжлийн  бодлого тодорхойлогч,   хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэгч байж хараахан  чадахгүй байна. Өөр нэг тулгамдаж байгаа зүйл бол орон нутгийн өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалттай, бүртгэлжилттэй  холбоотой асуудал. Саяхан аймгийн өмчийн албыг татан буулгасан. Яагаад татан буулгасан гэхээр аймгийн хэмжээний өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалт, бүртгэлжүүлэлт маш хангалтгүй эзэнгүй шахам байна. Аймгийн төвийн хэмжээнд шийдвэрлээгүй хувьчлал нь тодорхой бус маш олон орон сууцнууд байдаг. Бүртгэлтэй ч эзэнгүй олон өмч хөрөнгө байна. Ийнхүү өмчтэй холбоотой асуудлыг хэрхэх талаар асуудал боловсруулж  Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх  үүрэг өгөгдсөн байгаа. 10 сард өмчийн тооллого явуулна. Мөн газрын асуудлаар тун ойрын хугацаанд шийдвэрүүд гарна. Маш олон зөрчил дутагдал гарсан. Энэ бүгдийг ойрын хугацаанд шийдвэрлэсэн тогтоол гарна. Хэнтий аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ө.Цогбадрах нутгийн өөрөө удирдах байгууллагын шинэчлэлийн талаар МОНЦАМЭ агентлагт ярилцлага өглөө.

                     

- Аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтнууд бүгд өөрчлөгдсөн байна. Хурлын байгууллагын шинэчлэлийг шинэ багаар хэрэгжүүлэхээр шийдсэн гэж ойлгож болох уу?

-Манай хурлын байгууллага бол 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдаад нэг жил найман сар ажиллаж  байна. Байгуулагдсан анхны өдрөөс хурлын байгууллага шинэчлэгдэх ёстой гэсэн зарчим барьсан. Нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтолцооны нэг хэсэг нь Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /Цаашид хурал гэнэ./-ын  байгууллага юм.  Хурлын байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байдаг. Аймгийн хурлын байгууллага нь байнгын бус ажиллагаатай бөгөөд хурлын байгууллагын тасралтгүй байнгын үйл ажиллагааг хангаж байх чиг үүрэг хороодод байдаг. Хороод гэдэг нь байнгын бус ажиллагаатай хурлын байгууллагын өөрийнх нь дотоод бүтэц юм. Энэ бүтэц ямар байхыг  хурлын байгууллагын онцгой бүрэн эрхт хамааран шийдвэрлэдэг цөөхөн асуудлын нэг. Хэнтий аймгийн ИТХ-ын байгууллагын ухаалаг төрийн зарчимд тулгууласан шинэчлэл эндээс эхэлж байгаа юм. Түүнээс биш ИТХ-ын ажлын албаны ажилтаныг өөрчлөх, шинээр хүн ажилд авснаар хурлын байгууллагын шинэчлэлийг хийж байна гэж ойлгож болохгүй.

Нутгийн өөрөө удирдах байгуулага /НӨУБ/-ын тогтолцоог Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулинд 1. Аймаг, нийслэлийн ИТХ, 2. Сум, дүүргийн ИТХ, 3. Баг, хорооны ИНХ гэж байхаар хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл дээрхи  бие биенээсээ үл хамаарах 3 хурлын нэгдмэл тогтолцоог нутгийн өөрөө удирдах байгууллага гэж ойлгогдоно. Хэнтий аймгийн НӨУБ гэдэг нь Аймаг, сумын ИТХ,  багийн ИНХ-ын нэгдмэл тогтолцоо гэж ойлгож болно.

Хурлын байгууллагын шинэчлэл хийнэ гэдэг нь дээрхи нэгдмэл тогтолцоог хуулийн хүрээнд аймаг орон нутгийн хөрс шороонд буулгаж жинхэнэ сонгодог утга агуулга руу нь чиглүүлж, ойртуулж  ажиллах нөхцөл бололцоог хангаж өгөх  явдал байгаа юм.

Энэ өөрчлөлт шинэчлэлийг хийхдээ дараахи хүчин зүйлсийг голчлон анхаарч ажилласан.

Нэгдүгээрт: Эрх зүйн орчноо бүрдүүлэхэд.

Хоёрдугаарт: Хурлын байгууллагын дотоод бүтэц зохион байгуулалтанд нийцсэн ажлын байрыг шинээр бий болгох.

Гуравдугаарт: Хуучин ажиллаж байсан захиргааны  хэв маяг бүхий ажлын байрыг татан буулгах.

Дөрөвдүгээрт: Бүх зүйлийг шинээр ухаалаг төрийн зарчимд нийцүүлэн эхлэх.

Хэнтий аймгийн ИТХ-ын байгууллага өнгөрсөн 1 жил 8 сарын хугацаанд эрх зүйн орчноо шинэчлэн бүрдүүлж, түүндээ нийцүүлсэн ажлын байрыг хурлын ажлын албанд  шинээр бий болгож ажлын гараагаа эхлээд байна.

Аймгийн Хурлын байгууллага өөрийн байгууллагын дүрэмтэй болж түүнийгээ ажилдаа мөрдлөг болгон ажиллаж байгаа нь шинэлэг зүйл биш бөгөөд өмнө нь  Нийслэлийн ИТХ, зарим дүүргийн ИТХ өөрсдийн байгууллагын дүрмийг батлан ажиллаж байсан жишээн дээр суурилсан. 

-  Хурлын байгууллагын дүрэм батлагдаад удаагүй байж  дахин  өөрчлөгдлөө. Яагаад ойрхон өөрчлөгдөв өө.  Нэлээдгүй хугацаа авсан байх даа.

- Хурал гэдэг бол өөрөө үндсэн хуулийн байгууллага буюу тусгайлсан хуулиар зохицуулагддаг эрх зүйт байгууллага л даа. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль бол хурлын байгууллагын хууль эрх зүйн  үндсэн бичиг  баримт.  Нутгийн өөрөө удирдах байгууллага нь ямар тогтолцоотой байх ёстойг хуульчилсан байдаг. Тэгэхээр энэ бүх эрх зүйн баримт бичигтээ тулгуурлаад дүрмийн төсөл  боловсруулж, хэлэлцэж,  батална гэдэг бол нутгийн өөрөө удирдлагын байгууллагын аймгийн ИТХ-ын  өөрийнх нь эрх хэмжээний асуудал.

 Төлөөлөгчдөөрөө жил гаран хэлэлцэгдээд анхны дүрэм маань 2013 оны эхээр аймгийн ИТХ-ын хуралдаанаар батлагдсан. Энэ дүрмийг батлах явцад аймгийн ИТХ-ын бүтцийн зохион байгуулалт нь бодлогын 5 хороотой байхаар  батлагдсан байсан.

 2013 оны 11 сард Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хийсэн “Том төрөөс ухаалаг төр лүү” үндэсний зөвлөлдөх уулзалтаас дэвшүүлсэн олон зорилтын нэг нь хөгжлийн бодлогыг тодорхойлохдоо судалгаанд суурилах зарчмыг баримтлах нь зүйтэй  гэж  тодорхойлогдсон.

Энэ зарчмыг Хэнтий аймгийн НӨУБ-ын аймгийн ИТХ-аас орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлохдоо хэрэгжүүлэх зорилгоор Хурлын бүтцэд “Хяналт шинжилгээ, сургалт, судалгааны хороо”-г нэмж  байгуулах нь зүйтэй гэж үзсэн тул  шинэ хороо байгуулах онцгой бүрэн эрх нь аймгийн ИТХ-ын хуралдаанд байсан учраас цаг хугацааны хувьд удсан тал бий.

Нөгөө талаас Хурлын байгууллагын үндсэн бүтцэд тулгуурласан шинэ ажлын байрыг ажлын албанд бий болгож хуучин ажлыг байрыг татан буулгах асуудлаар Тэргүүлэгчдийн хуралдаанаас тогтоол гарсан хэдий ч шинээр байгуулагдах хороо байгуулагдаагүйн улмаас тэргүүлэгчдийн тогтоолыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдээгүйтэй холбоотой удсан.

Ингээд 2014 оны 6 дугаар сарын 16 өдрийн аймгийн ИТХ-ын 9 дүгээр хуралдаанаас хурлын байгууллагын бүтцэд өөрчлөлт хийж бодлогын 7 хороотой байхаар тогтоол гаргаж, хурлын байгууллагын ажлын албаа шинэ ажлын байрны орон тоогоор ажиллуулахыг холбогдох албан тушаалтанд үүрэг болгосон.

 

Аймгийн ИТХ-ын 9 хуралдаанаас  хурлын байгууллагын бүтэц баталсан тогтоол гарсантай холбогдуулан Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол гарч шинэ ажлын байранд тохирсон бүтэц орон тоогоор ажиллуулахаар шийдвэрлэсэн.

Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар ” .... хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий хороог байгуулан ажиллуулж Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангана.” гэснийг аймгийн ИТХ-ын ажлын алба  ажлынхаа үндсэн чиг үүрэг болгон ажиллах нь хурлын байгууллагын шинэчлэлийн зарчим юм.

Өөрөөр хэлбэл Хурлын байгууллагын ажлын алба гэдэг нь захиргааны маягийн чиг үүргийн биш, хурлын байгууллагын өөрийнх нь байгуулж, баталсан бүтэц болох хороодын ажил үүргийн хуваарьт  нийцсэн ажлын байртай Хурлын ажлын албыг ажиллуулах явдал юм.

- Хурлын байгууллага одоо хичнээн орон тоотой болов?

- Хүний тоог тогтооно гэдэг ойлголт байхгүй. Хурал өөрөө хэдэн хороотой байхаар тогтооно, түүнд  тохирсон ажлын байр шинээр бий болж байгаа юм. Хэрвээ хурал энэ хороо чиг үүргээ хэрэгжүүлж дууслаа, манай аймаг орон нутагт энэ хорооны шаардлагагүй гээд татан буулгавал автоматаар тэр ажлын байр  татан буугдана. Шинээр хороо байгуулъя, ийм хөгжлийн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэвэл хороогоо байгуулаад шинэ ажлын байр  нэмэгдэх боломжтой. Өөрөөр хэлбэл хурлын байгууллага  хүнд зориулсан ажлын байр биш, аймаг орон нутгийн хөгжилд зориулсан ажлын байрыг бий болгодог тогтолцоонд орж байгаа нь цоо шинэ зарчим юм.

Тэгэхээр хурлын байгууллага хэдэн орон тоотой болов гэхээс илүүтэй,  Хэнтий аймгийн орон нутгийн хөгжлийнхөө бодлогыг тодорхойлох хэдэн хороотой ажиллах вэ гэдэг асуудал чухал байна.

Ийм байдлаар хурлын байгууллагын орон тоог хэн нэгэн тамгын газраас ч юм уу засгийн газраас тогтоохыг санагалздаг байдлыг таслан зогсоож, НӨУБ өөрийн асуудлаа хуулийнхаа хүрээнд өөрөө шийдвэрлэх боломж нөхцлөөр хангаж өгч байгаа нь бидний шинэчлэл байх болно.

- Шинэчлэлийн шинэ багийг ямар шалгуураар бүрдүүлж байна вэ?

Шинэчлэлийг шинэ хүмүүс хийдэг, Хуучин хүмүүс шинэчлэгдэхийг санаарахдаг.

Хуучин хүмүүст шинэчлэлийг санаачлагчид таалагдаггүй учраас дэмжих  чадваргүй байдаг.

 Шинэчлэл, өөрчлөлт аймаг орон нутгийн хөгжил, иргэн надад хэрэгтэйг хүн бүхэн хүсдэг.

Энэ бол Хэнтий аймгийн ИТХ-ын байгууллагын удирдах албан тушаалтан бидний баримтлаж хурлын байгууллагын шинэчлэлийг хийж байгаа уриа гэж хэлж болно. Энэ урианы үзэл баримтлал дээр шинэчлэлийн бүх асуудал тулгуурлаж шийдвэрлэгдэнэ.

Хурлын байгууллагын шинэчлэлийг шинэ ажлын байран дээр шинэ хүмүүсээс бүрдсэн багаар хэрэгжүүлж эхэлнэ. Өнөөдөр өөрийн байгууллагын тасралтгүй байнгын үйл ажиллагааг хангах үүднээс үүрэг түр орлон гүйцэтгэгчдийг томилж байгаа.

Манай байгууллагад ажиллах шалгуур өндөр байна. Төрийн албаны шалгалтанд тэнцэх нь манай байгууллагад ажиллах үндсэн шалгуур биш байх болно. НӨУБ-ын мөн чанарыг мэддэг,  энэ байгууллагыг өөрчлөх шинэчлэх чин хүсэл эрмэлзэлтэй, аливаа асуудалд чин сэтгэлээсээ хандаж, ажилллаж чаддаг, зориг тэвчээртэй, хувийн амьдралын зохион байгуулалт сайтай, өөрийн гэсэн тогтсон байр суурьтай, үзэл бодолдоо үнэнч,  тогтвор сууршилтай ажиллах хүмүүсээс сонгон шалгаруулж авна.

- Чөлөөлөгдсөн хүмүүсийг хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэсэн үг үү?

- Тийм ээ. Шинэчлэл  хийгдэнэ гэсэн сэтгэл зүйн бэлтгэлийг жил найман  сарын өмнөөс бараг  өгсөн гэж хэлж болно. Ийм учраас ажлаасаа чөлөөлөгдчихөөд сэтгэл зүйн дарамтанд орсон зүйл байхгүй.  Аймгийн ИТХ-ын 9-р хуралдаанаас гарсан тогтоолд 2014 оны  8 сарын 6-наас хуучин ажлын байрыг татан буулгаж, шинээр байгуулагдсан ажлын байран дээр  ажилтан авахыг тогтоолоор зөвшөөрсөн. Энэ нь ямар учиртай гэвэл, хэрвээ ямар нэг байгууллага албан тушаалтныг  чөлөөлөхийн тулд 45 хоногийн өмнө мэдэгдэл өгөх ёстой. Энэ хугацааг тооцож хурлын тогтоол гарсан.  Энэ хугацаандаа бид хүмүүстээ мэдэгдэл өгсөн. Тэд хүлээж авсан. Ингээд ИТХ-ын даргын захирамжаар хүмүүсээ ажлаас чөлөөлсөн. Яагаад гэвэл, энэ хүмүүс өмнө нь хурлын даргын захирамжаар томилогдсон байсан. Одоо шинэ дүрмээр ажлын албаны ажилтнуудыг Хурлын ажлын албаны даргын тушаалаар авдаг эрх зүйн орчин бүрдсэн

Хуучин манай хурал 8 орон тоотой байсан бол одоо 12 орон тоотой болж байна.

- Шинэчлэл бас бэрхшээл дагуулдаг?

- Тийм шүү.  Өөрөөр хэлбэл, хурлын төлөөлөгчид маань өмнө нь хорооны журмаар ажиллаж хэвшиж сураагүй, хэдийгээр хороо гэдэг  анхдагч бүтэц байсан ч гэсэн ажилладаггүй байсан нэг зовлон байна. Нөгөө талаар хурлын даргын хувиар ч тэр, хурлын ажлын албаны даргын хувьд ч тэр хороо гэдэг шинэ зохион байгуулалтаар ажиллаж байгаа нь шинэ зүйл. Тэгэхээр энэ шинэ зүйлийг маш түргэн хугацаанд хөрсөн дээр амьдруулж оршин тогтнуулж, цаашдаа  бат бэх оршин байхын үндэс суурийг тавьж байгаа нь бидэнд тулгарч байгаа бэрхшээлийн нэг. Тэгэхдээ үүнийг даван туулж байж гэмээнэ энэ шинэчлэлийнхээ ард гарна. Тэгэхээр 2015 он бол Хэнтий аймгийн хурлын байгууллагын шинэчлэлийн жил болно. Ингээд энэ шинэчлэлийг НӨУБ-ын тогтолцооны нэгээхэн хэсэг болох сумын ИТХ,  багийн ИНХ дээрээ хэвшүүлэх ийм үндсэн зорилготой байна. Аймгийн ИТХ бол дангаараа нутгийн удирдлагын байгууллага биш шүү дээ. Өөрөөр хэлбэл, сум, баг, аймгийн Иргэдийн хурал нийлж байж нутгийн өөрөө удирдах байгууллага гэдэг тогтолцоог бий болгодог. Аймгийн ИТХ өөрчлөгдөөд бусад нь бахь байдгаараа байвал шинэчлэлт бүрэн утгаараа хийгдэхгүй гэсэн үг. Шинээр томилогдсон хүмүүс маань өнөөдөр юу хийж байна гэхээр байгууллагын дүрэм, бүтэц зохион байгуулалт, өмнө нь гарсан хуралдааны шийдвэрийг маш богино хугацаанд уншиж танилцаж өөрийн болгож авах ажил хийж байна. Дараагийн нэг чухал зүйл бол Монгол улсын хэмжээнд нутгийн өөрөө удирдах байгууллагын цахим хуудастай болсон. Хурал.мн портал сайттай болсон. Үүнийг нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг, УИХ-ын тамгын газрын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн дагуу хийсэн томоохон ажил. Үүний сургалт саяхан Дэлгэрхаан суманд амжилттай болсон. Одоогоор уг сайтын хөтлөгчдийн сургалт болж байгаа. Энэ сургалтанд шинээр ажилд орж байгаа хүмүүс суралцаж байна. Үүний дараа манай аймгийн нутгийн өөрөө удирдах байгууллагын мэдээлэл маш дэлгэрэнгүй ил тод болно. Нөгөө талаар нутгийн өөрөө удирдах байгууллага цахим хурал хийхэд зориулсан тоног төхөөрөмжийг төслийн хүрээнд нийлүүлэх гэж байна. Ингэснээр хурлын ажил улам шуурхай болно. Заавал биеэр цуглаж байж асуудал шийдэх биш маш хурдан хугацаанд цахим хурлаа хийгээд ялангуяа хороод ойр ойрхон хуралдах болсонтой холбоотойгоор энэ техникийн шинэчлэлийг ч маш сайн ашиглах шаардлагатай. Ингэж орчин үеийн   хамгийн сүүлийн  техникийн дэвшлийг хурлын байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаандаа өргөн хэрэглэж дадаж сурснаар том төрөөс ухаалаг төр лүү шилжих анхны гараагаа хийж байна гэж болно.

Мөн удахгүй аймгийн нутгийн удирдлагын байгууллагын 800 гаруй хүн хамрагдсан цугларлатыг  зохион байгуулж, аймгийн хэмжээнд НӨУБ-ын хөгжлийн чиг хандлага, аймаг орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн цаашдийн  зорилтыг тодорхойлсон чухал үйл ажиллагаа болно.

-Одоо хурлын байгууллагын өмнө нэн тулгамдаад байгаа ямар бэрхшээлтэй асуудлууд байна?

- Шинэчлэл хийх  эрх зүйн орчинг  хурлын байгууллагын ажилчид болох төлөөлөгчид, ажлын албаны шинэ ажлын байран дээр ажиллаж байгаа ажилтануудад  сайн бүрэн төгс ойлгуулах тухай асуудал. Нөгөөтэйгүүр НӨУБ-ын чадавхийг бэхжүүлэх нь сургалтын үр дүнг мэдрэх, хэрэгжүүлэх ажил удааширалтай байна. Хурлын байгууллага нь орон нутгийнхаа хөгжлийн  бодлого тодорхойлогч,   хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэгч байж хараахан  чадахгүй байна. Өөр нэг тулгамдаж байгаа зүйл бол орон нутгийн өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалттай, бүртгэлжилттэй  холбоотой асуудал. Саяхан аймгийн өмчийн албыг татан буулгасан. Яагаад татан буулгасан гэхээр аймгийн хэмжээний өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалт, бүртгэлжүүлэлт маш хангалтгүй эзэнгүй шахам байна. Аймгийн төвийн хэмжээнд шийдвэрлээгүй хувьчлал нь тодорхой бус маш олон орон сууцнууд байдаг. Бүртгэлтэй ч эзэнгүй олон өмч хөрөнгө байна. Ийнхүү өмчтэй холбоотой асуудлыг хэрхэх талаар асуудал боловсруулж  Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх  үүрэг өгөгдсөн байгаа. 10 сард өмчийн тооллого явуулна. Мөн газрын асуудлаар тун ойрын хугацаанд шийдвэрүүд гарна. Маш олон зөрчил дутагдал гарсан. Энэ бүгдийг ойрын хугацаанд шийдвэрлэсэн тогтоол гарна.    

                                                                            Сэтгүүлч И.Байгалмаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%