Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Эр цэргийн баярыг тохиолдуулан залуу халуун насаа тээврийн зам дээр өнгөрөөсөн ахмад жолоочдыг “Осолгүй манлай жолооч” шагналаар шагнаж урамшууллаа.

2018-03-16

Эр цэргийн баярыг тохиолдуулан залуу халуун насаа тээврийн зам дээр өнгөрөөсөн ахмад жолоочдыг “Осолгүй манлай жолооч” шагналаар шагнаж урамшууллаа. Тус шагналаар Ж. Цагаан, Г. Чулуунбор нар тус тус шагнагдсан юм. Сэтгэгдэлийг хуваалцлаа. Ж. Цагаан гуайн хувьд 40 гаруй жилийг тээврийн зам дээр өнгөрөөсөн. Г.Чулуунбор гуайн хувьд 30 гаруй жил жолоо барьж одоогоор аймагтаа такси үйлчилгээнд ажиллаж байна. 
Сэтгүүлч: Шавартай , намагтай, цастай, бороотой гээд жилийн дөрвөнулирал эрс тэс. Энэ олон жилд машин барихад юун дээр голлон анхаардаг байв. Жолооч гэдэг бол өөрөөсөө гадна өрөөлийн амь насыг тээж явдаг хариуцлагатай ажил мэргэжил шүү дээ
Ж. Цагаан: Тиймээ тийн бид нарт бол засварчин гэдэг хүн тусдаа байдаггүй , бид өөрсдөө л тэр бүгдийг зохицуулж, урьдчилан сэргийлж явдаг байсан. Жолооч хүн гэдэг бол манаач грушиг хийхгүй ажил байхгүй л дээ / инээв /
Сэтгүүлч: Г. Чулуунбор ахын хувьд хэзээ анх жолооч болж байв. Дээр үеийн жолооны курс одоогийнх шиг олон жолооч бэлтгэдэггүй байсан гэсэн. Таны суралцаж байх үе болоод одоо үеийн жолооны курсын ялгаа?
Г. Чулуунбор: Би Улаанбаатар хотод 1974 оны хавар яваад 1975 оны хавар ирж байсан. Нийт 6 сар суралцсандаа. Тэр үед дүрэм , жоло гээд байх юм заана. Үнэхээр тэс ондоо байсан. Тэр үед мотор гэж юуя, хроп гэж юуя гэх мэтчилэн эд ангийг хүртэл заадаг байсан. Жинхэнэ бодитоор заана. Дүрэм бол чанга байсан. Одоо тэр үеээс хол дутуу болсон.
Ийнхүү шагналыг аймгийн ИТХ-ын дарга Б. Мөнхбат, Аймгийн засаг даргын орлогч Т. Мөнхболд нар гадуулан өглөө

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%